Сентрал Тауэрын гадна талбайд сүндэрлэх “Холливуд Монголд” үргэлжилсээр байна. Юнител группын Юнивишн компани Холливудын “Их дөрвөл” студи хамтран ажилллаж байгаагаа олон нийтэд зарлаж, өнгөрсөн жил төрөл бүрийн киноны баатруудыг амилуулж байсныг хүн бүр санаж байгаа байх.

Энэхүү арга хэмжээний үеэр гэр бүл, найз нөхдөөрөө киноны баатруудтай зургаа авахуулах боломжтойгоос гадна задгай кино театрт тухлаж, Холливудын хамгийн сүүлийн үеийн 2 киног үзэх, зургийн автомат машинаар зургаа даруулж, асуултанд хариулж, бэлэг авах зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд хүлээж байна.
Уг арга хэмжээ тавдугаар сарын 17-нд 18:00 цагаас буюу өнөөдөр болох гэж байна.
Задгай кино театрын цагийн хуваарийг танилцуулахад 18:00, 21:00 цагаас кино эхлэх юм байна.







Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна