УИХ-ын гишүүн С.Ганбаатар чинь микронд суучихсан явж байх юм. “Би юм хийгээд байгаа шүү” гээд өөрийгөө рекламдаж өгч байна гэнэ үү, цаадах чинь. Д.Арвин гишүүн бид хоёр тэтгэвэр нэмэх хууль батлуулах гэж байгаа шүү. Дэмжээрэй ард түмэн минь ээ гэж РR хийгээд явж байгаа сурагтай.

Энэ янзаараа гишүүн маань тун удахгүй микроны босс болох нь. Кондукторгүй сандарч яваа микрочид гишүүнд санал тавибал “багалзуур” хийж өгч ч мэдэх нь байна. Цалинтай ажиллангаа ПиАр аа ч хийчихнэ татгалзахааргүй санал байгаа биз, гишүүнээ?

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (1)