Эгч дүү барбинууд

Уран бүтээл гэхээсээ илүүтэй хиймэл төрх, секси байдлаараа олны танил болсон дуулиант хоёр дуучин байдаг. Тэд бол дуучин М.Нара, Ч.Ану нар. Гаргасан дуу, цомгоороо тэсрэлт хийж өөрийн гэсэн фэнүүдтэй болох байтал мань хоёр мэс заслын ширээнээс мэндэлчихээд рок попд урилгагүйгээр орж ирсэн зочид. Үлгэрт гардаг барби аятай амьдарч ирсэн энэ хоёр бүсгүй маань уран бүтээлээрээ биш хувийн амьдралаараа тэсрэлт хийдэг уламжлалтай.

Урлагийн тогоонд орж ирэв үү үгүй юу гоо сайхан, зүс царай, дараа нь нүцэглэлтээр төгссөн тэдний урлагийн замнал эцэс сүүлд нь ээж болсноор үргэлжилж байх шигээ. Гэнэтхэн ээж болж нөхрийгөө тас нуусан дуучин Ану, Нара нар даруухан улс төрчөөс илүү од гэж болно. Тэдэнд адилхан зүйлүүд маш их байдгийн нэг нь дуучин Нара, Ану нар тэрсхэн хоёр эмэгтэй дүүгээ чирч гулдарсаар байж олны танил одонцорууд болгоод амжсан сүйхээтэй хүүхнүүд.

Дуучин Нарагийн дүү Болороо нэгэнтээ “Би монголчуудад зориулж дуулахгүй” гэж хэлж олны анхаарлыг татчихаад гадаад руу усанд хаясан чулуу аятай сураг алдарсан. Анхны амьдралаа арлын ороны залуутай эхлүүлж сүүлд америк эрийг сонгосон Болороо эгчтэйгээ тун ойрхон маамуулж хоёр ихэр хүүхэдтэй болсон сурагтай.

Харин дуучин Анугийн дүү Ч.Номинхолбоо гэх шавлигхан бүсгүй бий. Ануг хаана ч явсан гутал цүнхийг нь барьж сүүдэр аятай дагаж явсаар байж олны танил болж чадсан Номинхолбоо эгчийнхээ замналаар явж буй. Гэхдээ эгчийгээ дуурайж нөхрөө нууцлахыг хүсээгүй бололтой баян айлын барцадтай хүүтэй үерхэж байгаагаа нуусангүй.

Хар тамхины хэрэгт холбогдсон ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогтын шүүх хурал болж байхад найз залуугаа эргэж ирж хэсэгтээ нялуурсан нь ил болсон. Ийнхүү эгч нарынхаа ачаар хурдан хугацаанд олны танил болсон Болороо, Номинхолбоо нарын нүүдэл хийх ээлж болсон бололтой. Хоёр сенсаацитай эгч нар нь айл гэрийн журамт гэргий хүүхдийн сайхан ээжүүд болж тэдний үе өнгөрсөн гэдгийг дүү нар нь ийн баталж байна.

М.СОНОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • TURUU
    AIMSHIGIIN HUUHNUUDIIG YUND NI TAVIDAG BAINAA SONOROO EDNIIG TA NAR L ELDEVEER BICHEJ OD GEECCH YMIIG NI BOLGOOD BAIGAA YM BISHUU ENE 4- ODLOOR EHEES TURSUNUURUU BOL ENE 4 YUN SETGUULI DEER GARAH MANTAI AIMSHIGIIN TCARAITAI MATRUUD BAISAN YM BILEE BAS EGCH DUU BARBINUUD GECHJEE JO ICHEJ AMIDAR
    2014 оны 07 сарын 05 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025