Баянхошууны “шидтэй” хүүхэн

Баянхошуунд хүний амьдралыг алган дээрээ тавьсан юм шиг харж, аюул түйтгэрээс зайлуулж чаддаг идтэй шидтэй хүүхэн байдаг сураг дуулдах болсон.

Ганданданжааллин нэртэй энэ хийд гаднаасаа харахад андашгүй, гэр хорооллын дунд эвтэйхэн хөөрхөн зайд цэвэрхэн барьсан байшинтай. Дотроо тохилог жорлон /500 төгрөгний төлбөртэй/, хүнсний жижигхэн лангуу, цайны газар, лам нар ном хурдаг өрөөтэй. Хүн маш ихтэй учраас өглөө 08.00-08.30 цагийн хооронд хийд дээр ирж дугаар авах ёстой. Үнэхээр ч энд хүмүүс эртлэн ирж оочер дугаар авдаг бололтой юм.

Дугаар авч чадсан “азтай” хүмүүс 12.00 цагт хэдийнэ цуглахад, эндхийн ажилтан дугаар авсан дэс дарааллаар нь дуудан жижигхэн өрөөнд оруулна. Завсарт нь “80 мянган төгрөгөө тушаах айл байвал тийшээ яваарай” гэх мэтчилэн заавар өгнө. Жижиг өрөөнд бүгд чихцэлдэн суух нь сууж, зогссон нь зогссоны дараа үзмэрчийн туслах “Хөлөө ачиж суухгүй, зөвшөөрөлгүйгээр орж гарч болохгүй, утсаа унтраа” гэхчилэн зааварчилгаа өгч хамгийн гол нь үзүүлэхэд өгөх ёстой таван мянган төгрөгөө гар, гартаа бэлэн атгаарай гэж сануулж байв. Үзмэрчид үзүүлэхэд таван мянган төгрөг, гэр бүлээ бүтэн жилээр даатгахаар бол 80 мянган төгрөг байдаг юм байна.

Туслах бүсгүй хэрхэн юу асуух ёстой гэдгийг зааварчлангаа таван мянган төгрөгөнд зөвхөн гурван асуулт асуух ёстойг хэлнэ.  Өдөртөө “таван мянгын” 30-40 хүнийг номерын дагуу үздэг. Харин 80 мянган төгрөг төлж,  хувь заяагаа даатгуулсан хүмүүс үдээс хойшдоо оочер дугааргүй үзүүлэх дархан эрхтэй байдаг юм байна. “Өдөртөө л 100 гаруй хүнтэй харьцдаг болохоор” гэж тодотгон дүрэм зааврыг ягштал дагахыг анхааруулахыг бодоход их л ачаалалтай “ажилладаг” хүн юм байна.

Ингээд бүгд “сүслэн” нам жим хүлээж байтал чухам л загварын шоунд оролцох гэж байгаа гэлтэй өндөр өсгийтэй, шигтгээ чимэгтэй хөх торгон загварын дээл маягийн урт даашинзтай 30 гаруй насны жавхалзсан бүсгүй, шар улааныг тунаруулсан нэгэн лам дагуулан орж ирлээ.

 Бүсгүй хувь заяагаа асуух гэсэн хүмүүсийн төрсөн он, жил, нэрийг асуугаад цахилгаан шиг хөдөлгөөнөөр хөзрөө дэлгэж, гоё урт хумстай гараараа хөзрөө компьютерийн товчлуур дарж байгаа юм шиг хурдан хурдан товчлонгоо, шүлэг шиг л мөр хэлхсэн үгээр мэргээ айлдан, үе үе “Энэ хүний бие хаа нь яагаад байдаг юм байна” гэж ламдаа хандан, лам нь шоо орхингоо “Бөөр жаахан муу байна, ходоод жаахан өвддөг” гэх мэтчилэн хэлнэ.

Бүсгүй “Одоохондоо ч нээх үхэж гялтайчихаар юм харагдахгүй л байна. Би мэргэжлийн эмч биш. Мэргэжлийн эмч, эмнэлэгтээ хандаад, анхаараад явахад илүүдэхгүй” гэхчилэн бас ч гэж “сонголттой” үг хэлэх юм. Нэг өрөөнд чихсэн 40 хүн /энэ өдөр ачаалал их байсан учир нэг дор 40 хүн үзэх болсон, хоцорсон нь дараагийн ээлжинд ороорой гэж анхааруулж байсан юм/-ий нүд, чихэн дээр зарим нэгний амьдралыг ч ёстой “сэг” болтол нь хэлж байна аа. "Хоёр шөнө секс хийх гэсэн балай янхан залуу" л гэх юм "Ханийн жаргал, эрийн жаргал үзээгүй хүүхэн" л гэх юм, мэдэхгүй ээ.      

Монголчуудын олонх нь өвчин зовлон ээрсэн, яахаа мэдэхээ байж мухардсан үедээ л лам хар, мэргэч төлөгчдөөс аврал хайн очдог.  Энд ч гэсэн яахаа алдсан баян чинээлэг, эсвэл аз жаргалтай хүмүүс ирээгүй нь ойлгомжтой. Ерөөсөө л жирийн дундаж, эгэл боргилхон эмэгтэйчүүд голдуу хүмүүс үзмэрч бүсгүйн тас тасхийсэн, ширүүн үгсийг сонсож, хурц хараанд нь дальдрах шиг болно.

Үзмэрчийн ширээний дээр камерын дэлгэц өлгөөстэй, үүд, туслахын өрөө бултаараа харагдана. Туслах хоёр бүсгүй үүдний өрөөнд  сууж, үзмэрчийн урсгах ном засал тэргүүтнийг бичиж аван “үзүүлэгсэд”-ийг гарч ирэхэд нь жижигхэн цаасан дээр бичиж тэмдэглэн, дээрээс нь дахиад таван мянган төгрөг авах юм. Нэг бодлын их сайн менежменттэй зохион байгуулалтанд орсон хийд байна лээ.

Үзмэрч их сайн “санхүүч” бололтой, хүмүүсийн барих мөнгийг гялс гялс шүүрэн авч “Компаниараа даатгуулья гэвэл 150 америк доллар, гэр бүлээрээ бол 150 мянган төгрөг шүү, монгол мөнгөөр шүү” гэх мэт үгсийг хавчуулж амжина.

Энд үзмэрчийг хэнд юу гэж хэлж “будаа болгосон” –ыг өгүүлэх нь зохисгүй болов уу? Дээр цухас дурдсан нь зөвхөн зөөлөндүү үг нь. Гудамжинд танхайрах согтуучуудын амнаас сонсоход хэртхийм ч үг цувуулах юм билээ. Давруулж хэлэхэд цэцэн цэлмэг, үг гэж урсаастай. Гэхдээ харамсалтай нь сонсоход чих халууцам нь дийлэнх.

Уг нь үүнийг бичигч лам хар, бөө, үзмэрчээр нэг их их хэрэн хэсээд байдаг хүн биш. Үнэндээ л хаана ирээд, юу сонсчихов оо гэж гайхмаар.

Ингээд засал хийлгэхийн тулд шаардлагатай гэсэн жижигхэн бичгийг гартаа атгасаар гарч ирсэн нь

3 хайрцаг баавгайтай чихэр

3 хайрцаг жимс

Чанасан мах /хаа гуя, заримд нь бүтэн хонины мах, ууцыг нь бүхлээр нь сэтгэлээ шингээж чанаж ирэхийг даалгаж байсан/

5 литр сүү, айраг

14 ламд зэд барих 10 000 төгрөг /Лам тус бүрд үү, нийтэд нь үү ойлгосонгүй. Тус бүрд нь гэж бодвол 140 мянган төгрөг бололтой/

Заасан өдөр, цагаасаа хоцрохгүй ирэх анхааруулгатай бичиг. Бас 80 мянган төгрөгөөр гэр бүлээ даатгуулбал 5 хувийн хямдралтай ч гэл үү нэг эрхийн бичиг дагалдаж байна.  Хурал даах гэдэг нь нэгэн төрлийн засал юм байна. Зарим хүнд, хүндэвтэр “гэмт хэрэг”-тэй хүмүүст бол гурван удаа хурал даах “зүйл анги” өгдөг юм байна. Цаашаа өөр ямар засал хийлгэж, хэдий хэрийн мөнгө шаардлагатай байдаг болохыг үнэндээ сайн мэдэж авч чадсангүй. “Хэрэг” нь хүндрэх тусам өргөл нь их болдог юм уу даа?

Үр удмаараа хараал хүрсэн гэх “хүнд зүйл” анги сонссон бүсгүй лав 80 мянган төгрөгөө тушаагаад гурван удаа хурал даахаар болж байгаа бололтой “Баавгайтай чихэр кило нь хэдэн төгрөг билээ, нэг хайрцгандаа хэдэн кило байдаг юм болоо?” гэсэндүү юм яриад гарч одов.   

Итгэнэ үү, байна уу та өөрөө л мэд. Яг нүдээр харсан маань л энэ. Магадгүй түүнд итгэн сүсэглэдэг, зам мөрөө тэгшлүүлж, амьдралаа сайжруулсан олон л хүн байдаг байх. Басхүү шүтэж бишрэх нь хувь хүний эрх, сонголтын хэрэг.

Гэхдээ л би л хувьдаа Баянхошууны гэх энэ эмэгтэйг үзмэрч  гэх үү төлөгч гэх үү, мэргийн хийд гэх үү, шарын шашны хийд гэх үү ёстой хэлж мэдэхгүй нь. Шинжлэх ухааны ч тайлж чадаагүй далдын хүч, билэг авьяастны тухай зөндөө л домог, бүр баримт байдаг. Гэхдээ л...

Монголчууд шарын шашинтан мэт боловч зовлон тохиолдсон үед мэргэч, төлөгч рүү гүйж, хэлсэн болгоныг нь ёсчлон гүйцэтгэхгүй бол үнэхээр л гай зовлон тасрахгүй гэж итгэгчид олон. Өнөө маргаашийнхаа амьдралыг хэрхэх вэ хэмээн чадан ядан байгаа мөртлөө 80 мянган төгрөгөө атгаад очдог хүмүүс ч байх шиг. Гэхдээ өдөрт дор хаяж 40 хүн үзүүлэхдээ тав, гарахдаа тус бүр таван мянган төгрөг, үдээс хойшдоо 60 хүн тус бүр 80 мянган төгрөг гэж бодохоор нийтдээ 5,6 сая төгрөг гээд бодоод үз дээ.  Энэ аврал уу, залилан мэхлэлт үү?

А.АНАНД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (888)

  • зочин
    Энэ Сайхнаа гэдэг үзмэрчийг хэдэн настайг нь мэдэх хүн байнауу
    2018 оны 08 сарын 05 | Хариулах
  • Хаха
    Яасан долиго юм
    2018 оны 05 сарын 11
  • Байцааны нэхэн түүх
    Байцаа ямаанд идүүлээд учраа олохгүй гайхшран мэргэлүүлэв. Өөрөө учираа олохгүй, ямааг хардаг гэх ондоо байцаа дээр очив
    2018 оны 04 сарын 21 | Хариулах
  • зочин
    Энэ хүн өмнө нь төмөр замын барилгын 7 д байсан уу
    2018 оны 04 сарын 19 | Хариулах
  • Saraa
    Bi ochij uzseen estoi aimaar zalitai awgai shuu buu huurt jinhene chadaltai hun tiim baidaggui yum
    2018 оны 04 сарын 11 | Хариулах
  • Ard
    Haa saigui luivarchid
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • Таны нэр
    Хаха энэ гранднюнс сайтын энэ нийтлэлийн доор сэтгэглэлүүдыгээ хахаха хүн муулахдаа сайн шүү манай монголчууд чинь нэг хүн нь жоохон муулчихвал ам уралдаад бусад нь хөөрөөд муулах юм арай ч дээ
    2018 оны 03 сарын 29 | Хариулах
  • Нямаа
    Ээж ааваа хань ижил үр хүүхдээ хүндэтгэ. Зовлон ихэдвэл лам таргална, зуд ихэдвэл нохой таргална гэж юутай үнэн үг вэ.
    2018 оны 03 сарын 02 | Хариулах
  • Отгонжаргал
    Сайн сайхан сэтгэлтэй хүн шүү Би энэ насандаа таарсан хамгийн сайн Учрах ерөөлтэй эгч минь байж гэж дэ залбирдаг юм Таны юу санасан 9 цагаан хүсэл чинь биелэх болтугай
    2018 оны 01 сарын 06 | Хариулах
    • Хаха
      Яасан долиго юм
      2018 оны 05 сарын 11
  • Humuuusin zovlon dr show hiihee boli avgai min!!!
    za ard tumen min ene huuhend hulhiduulav aa, estoi baliar hudalch shuanlatai adsaga shg aashtai huuhen bnle!!!!! eniig n shalgadag baitsaadag hun bwal shalgaacheeee
    2017 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин
    Хуулийхан цагдаа шүүх юу хийдэг байна шалгаач эрдэмтэд нь нь үнэн худалыг нь тогтоогооч сэтгэл мэдэлрийг нь үззж шалуулаас
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • Зочин
    ШАР ХАДАНД ХЭВТҮҮЛ ТЭНЭНДОЧОЖ СОЛИОРОГ
    2017 оны 09 сарын 07 | Хариулах
  • saruul
    sain l helj uzej bnaleshte gants saihna bish hajud n bas lam n shoogor uzej bas helj bna ter olon hun bugd l tiim gd l aji butle gd bsan tend unshdag lam nar gandangin lam nar bugd adil nom unshij bgashte yu gj ednii hiidin lam nar muu bdin 80000g zaval ug gegui husen n zasala hilgej bnoshude
    2017 оны 07 сарын 20 | Хариулах
  • irgen
    Yg zuw
    2017 оны 01 сарын 03
  • irgen
    Ymar aimar ym beeeee
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • irgen
    Ymar aimar ym beeeee
    2017 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин
    Пээ. Наад хүн дээр чинь бараг 8 жилийн өмнө очиж байлаа. Би ядаж хамгийн сүүлд үзүүлсэн. Өрөө дүүрэн хүмүүсийг элдвээр хэлэхийг нь сонсоод инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг болж байж нэг юм хамгийн сүүлд үзүүлсэн чинь ядарсандуу дуугаар Чи зүв зүгээр л юм байна ш дээ гэж билээ. Нэг хөгшин эмээг Чи, хөөе... гээд л элдвээр дуудаад аймшигтай, аймшигтай. Бүтэхгүй ээ, тэр мэрийг цэгцэлдэг цагдаа сэргийлэх гэж байхгүй л байх даа хөөрхий
    2016 оны 11 сарын 29 | Хариулах
  • зочин
    Таны зөв шүү. Ийм үнэн худал мэдэндэхгүй юмнуудыг нэвтрүүлгээр оруулж түмэнд хийдэг ажлыг нь харуулах хэрэгтэй.
    2016 оны 11 сарын 10
  • иргэн
    энэ авгай чинь хүн залилайд, өдөрт л доод тал нь 5.000.000 саяаас буухгуй мөнгө олдог, гэж, цуг луйвар хийдэг лам нар нь ярихийх сонссон шүү. тэрнээс бага мөнгө олвол бөөн уур болдог гэнлээ.
    2016 оны 09 сарын 27 | Хариулах
    • irgen
      Yg zuw
      2017 оны 01 сарын 03
  • Зочин
    URAGSHAA HARAAD ZORIGTOI AMIDAR , TIIM BALAI YUMNUUD HEREGGUI SHUU DEE , BALAR ERTNII HUMUUS BISH SHUU 21 ZUUND IIM YUMAND ITGEJ BAIDAG URUVDULTEI
    2016 оны 09 сарын 20 | Хариулах
  • zochin
    ene huuheniig Saihnaa gedeg buzar zalitaai adgiin novsh hajuud ni suuj bgaa haanahiin hen gedseg yamar kurs surguuli tugssun medegdehgui lamantsar dandaahamt nom unshih nereer naad huuhenteigee altsagnaj yvdag neg asman lam bdag ene hoyr anh Geser Sum deer hamt mhun uzej ehelsen oroj uzuulj uzsen uudendee haruultai bas hov zuudug avgaitai hen uuriig ni yu gej bna geed ter hun heden noimort bna geed orood ochvol estoi Galzuu TSogzolmaa shig baahan haraal unshaad udahgui uhne gej ailgaad amnaas ni ynhan banzal gedeg ug tasrahgui yag galzuu tsoogii l gesen ug odoo sonsohnee bur Baynhoshuund neg Sumerhuu yum bariad orchihson shulj ugch bna genee ene zalitai huuhen asman lam 2-iig huuli hynaltiihan haraandaa avahgui bol muusain ydarsan mongolchuudaar togloj YNHAN BANZAL GEJ haraaj duudsaniinaa hulsund 5000tugrug avdag garch ireed bas mungu tuldug ene chine odoo yu bolj bnaa .MAN-iihan uul ni ih shudraga daa ene huuhen ta naraas iluu sain medremjtei uluu ih orlogotoi bgaa biz odoo hymarsan
    2016 оны 09 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Сайхнаа гэж хуухэн чи оороо л юм бичиж бга биз дээ хунээс юм салгхдаа гаршсан болхоос хуний гар дээш нь харуулна гэж бхгуй шуу естой номонд хазгай
    2016 оны 09 сарын 18
  • LUIVARCHIN HUUHEN
    SHOROND ZALILANGIIN HEREGEER ORJ BAISAN HUUHEN SHDEE
    2016 оны 09 сарын 17 | Хариулах
  • зочин
    Хүн дагаж очиж үзсэн Сэтгэл мэдрэлийн өвчтэй эмэгтэй бна лээ Хүмүүс минь битгий зальдуулаарай
    2016 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин
    энэ үнэн гэсэн эмэгтэй банзал эрэгтэй завхай гэж хэлээд 5000 төг авдаг гэсэн,
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • Doogi
    Bi 1udaa ochson aimshigtai ug haraal ni dotor zars hiilgemeer estoi l bichhed hetsuu buduuleg ugtei . .ZOWJ YADARCH SHANALSAN humuusig shulj muljsun shulam shig awgai . SHALGADAG gazar ni shalgamaar yum shigee
    2016 оны 06 сарын 21 | Хариулах
  • M()nG{}l_
    Ene hunchin sn harj bgaal burj ogdog ym bnle,ene hun deer 2udaa ochoj ger buliin zasal hiilegsen 2sayaar zasal hiin geheer ni ogson tegsen ger bul maani salj 2 huuhed onchorj uldsen.sonsood bhne aygu olon ger bul salagsan gej sonsson.
    2016 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин
    Утасыг нь өгч тус болооч үзүүлэх гэсийн
    2016 оны 06 сарын 03
  • Зочин
    tatvar tolson uu shalgah heregtei
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • baaggii
    ene hunchini tus boloh hundee tus bolj yavaa shuu. ami nasiig mini ch gsn avarch l bsan. yaadiin tiim uvaigui yumnuudiig tegej duudahad. bid naraas hamaaralgui nariin ertunts, uchir shaltgaan gej baidag yum. ochihgui bol bitii hun muulj hilents hiigeed bai. bagshdaa bayarlalaa. ulam olon hund buyanaa tugeegeerei.
    2016 оны 05 сарын 28 | Хариулах
    • зочин
      Утасыг нь өгч тус болооч үзүүлэх гэсийн
      2016 оны 06 сарын 03
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025