Монголын нисэх хүчний салбарт гэр бүлээрээ ажилласан ахмад нисгэгчид Нийслэлийн шилдэг гэр бүлийн нэг боллоо. Ахмад нисгэгч Д.Баатар, монголын анхны эмэгтэй нисгэгч Ч.Дашдорж нар долоон хүүхэдтэй, ач гуч нийлсэн өнөр өтгөн гэр бүл.

Д.Баатар гэрээсээ хол олон хоног явахдаа гэрээ их санаж, хурдан л гэртээ очмоор санагддаг байж. “Заяаны хань зам дээр гэдэгчилэн бурхан бид хоёрыг учруулсан. Бурхан багшдаа их баярлаж явдаг” гэлээ. Түүний хань Ч.Дашдорж нь залуу гэр бүлд бие биенээ хайрлаж, хүндэлж, итгэж, үр хүүхдээ хайрлаж энэрэхийг захисан. Хүүхдүүд нь нисэхийн салбар байгууллагуудад ажилладаг. Ач хүү А.Ариунболд нь өвөө эмээгийнхээ мэргэжлийг өвлөж онгоцны нисгэч болжээ. А.Ариунболд энэ сарын 10-ны өдөр эх орондоо БОИНГ-737,800 нисэх онгоцыг багийнхны хамт амжилттай авчирсан.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна