Л.Гаваасүрэнгийн гэр бүл шалгарав

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн, гэргий МУГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг нар бол урлагийн сайхан гэр бүл. Уран бүтээлчдийн маань зохиосон сайхан дуунууд сонсогчдын сэтгэл зүрхэнд хүрсэн билээ.

Тэдний авьяаслын үргэлжлэл болсон СТА Г.Эрдэнэтунгалаг, жүжигчин Г.Оюунтунгалаг, төгөлдөр хуурч Г.Оюун-Эрдэнэ нар урлагийн салбарт аав, ээжийнхээ нэр төрийг өндөрт өргөж яваа.

Д.Цэцэрлэг удахгүй “Гэр бүлийн” тоглолтоо хийх болно гэсэн. Тун удахгүй урлагийн гэр бүлийнхэн маань сонсогч олондоо нэгэн сайхан үдшийг бэлэглэх нь байна шүү.  

Г.БӨРТЭ 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025