“Чио чио сан” 47 дахь жилдээ

Амьдралаас үүрд явахаар шийдсэн Чио чио сан “Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн. Ариун нэртэй үхнэ” гэсэн бичээстэй хутгаар амиа хорлоно. Энэ бол Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио чио сан” дуурь. Энэхүү бүтээлийг монголчилсон “Эрвээхэй хатагтай” дуурийг Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 47 дахь жилдээ тайзнаа амьдруулах гэж байна. Тус бүтээлийг манай улсад анх 1967 оны дөрөвдүгээр сарын 17-нд тавьж байсан юм. Хоёр бүлэг, гурван үзэгдэлтэй энэхүү дуурийн зураачаар Л.Гаваа, найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхагвасүрэн, удирдаачаар Ж.Чулуун ажиллаж байжээ. Тэгвэл уг дуурийг энэ сарын 24, 25-нд үзэгчдийн хүртээл болгох гэж байгаа юм. Энэ сарын 24-нд тоглох “Чио чио сан”-ийн гол дүрд дуучин Б.Эрдэнэтуяа тоглоно. Харин 25-эл БНСУ-ын уран уран бүтээлч И.Жон тоглох ажээ. Удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, Солонгосын удирдаач Рю Мён Ү нар ажиллах юм. “Чио чио сан” дуурийг төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан найруулахаар болсон байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025