Насны зөрүүтэй аргагүй амрагууд

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн Яргуй буюу ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа СТА, алдарт бүжиг дэглээч Т.Төгсөө нар насны зөрүүтэй аргагүй амрагууд. Бүжиглэнэ, жүжиглэнэ гээд олон талын авьяастай энэ сайхан бүсгүй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийг ёстой аварсан гэдэг юм билээ.

Түүнийг мэргэжлийн жүжигчдээс дутхааргүй чадварлаг тоглож киног амилуулсан хэмээн кино шүүмжлэгчид үнэлсэн. Кинонд тоглоход Т.Төгсөө шүүгч ч их тусалж дэмжсэн гэдэг юм билээ. Хосууд долоон настай Т.Энхлүүн хэмээн охинтой бөгөөд аав ээжийгээ дууриаж заавал бүжигчин болно гэдэггүй гэнэ лээ. Ийнхүү бүжиг дэглээч Т.Төгсөөгийн олноос олон жил нуусан яргуй цаг хугацааны эрхээр дэлбээ нь гүйцэж олны танил болоод байгаа нь энэ.

М.СОНОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025