Зохион бүтээгчид бүтээлээ танилцуулав

Монголын залуучуудын холбооны өмнөх талбайд “Шинэ залуу зохион бүтээгчид” үзэсгэлэнгээ дэлгэн тавилаа. Тус үзэсгэлэнд оюутан залуус, арван жилийн сурагчид бага оврын трактор, тахианы тэжээлийн машин, мотоцикил гэх мэт хөдөөгийн малчид, аж ахуй нэгжид ашиглаж болох, ажил хөнгөвчлөх, цаг хугацаа хэмнэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү механик ажиллагаатай төхөөрөмжийг зохион бүтээжээ.  

Энэ бол ШУТИС-ын Үйлдвэржилтийн механикийн ангийн хоёрдугаар курсын оюутан Болдбаатарын Баатар-Отгоны бүтээл.Тахиа хооллох төхөөрөмж.

-Яагаад тахиа хооллох төхөөрөмж хийе гэсэн бодол төрөв?

Ах маань нэг ийм юм хийе гэж санал тавьсан юм. Тахианд тэжээл өгөх нь гар ажиллагаа шаарддаг. Бас их эсвэл бага тэжээл өгдөг. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар тийм зүйл гарахгүй. Энэ төхөөрөмж автомат хошуутай. Өвөл зуны улиралд ажилладаг. Энэ төхөөрөмжөөр мянган тахианд тэжээл өгч болно.

-Энэ төхөөрөмжийг хийхэд хэцүү байв уу? Ямар зардлаар бүтсэн эд вэ?

-Хоёр сар судалгаа хийсэн. Өртөг нь есөн зуун мянга гаруй төгрөг. Хүмүүс их сонирхож байна лээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025