Ширэнгийн хүн Мик Доджтой танилц

Дайчин, гүн ухаанч, амьд үлдэхийн төлөө тэмцэгч гээд л түүнийг нэг үгээр илэрхийлнэ гэдэг хэцүү. Гагцхүү маргаангүй үнэн бол тэр өөрийнхөө хүслээр өөрийнхөө амьдралаар амьдардаг.

Хорин таван жилийн өмнө Мик хөгжингүй ертөнц бол түүний байх ёстой газар биш юм байна хэмээн үзэх болжээ. Бага насаа номхон далайн баруун хойд хэсгээр хэрэн хэсүүлчилж өнгөрүүлсэн тэрээр соёлжсон нийгмээс холдож Хох ширэнгэн ойн моддын дунд амьдрахаар Олимпик Пенинсулад ирсэн байна.

Сүүлийн хэдэн жилийн турш тэрээр өвгө дээдсийнхээ уламжлалаар Номхон далайн эргээр хөл нүцгэн тэнүүлчлэх нүүдэлчний амьдралаар амьдарч иржээ. Түүнийг багад нь өвөө нь нүүдэлчний зөн совингоо сонсож сурах хэрэгтэй хэмээн сургадаг байжээ.

Тэрээр ширэнгэн ойд модны мөчрөөр урц барьц, агуйд хоног төөрүүлж  амьдардаг гэнэ.

Ширэнгэн ойн хүн болохынхоо өмнө тэрээр усан цэрэг байсан ба тулааны урлаг, гүн ухаанд суралцснаас гадна өөрийгөө эх оронч хэмээн тодотгох дуртай гэнэ.

Гэсэн ч тэрээр тийм ч нийгмээс тусгаарлагдсан зожиг нэгэн биш юм. Түүний амьдралыг харуулсан “The Legend of Mick Dodge” нэртэй реалити шоу Үндэсний Газарзүйн сувгаар гардаг юм байна.

Б.ЛХАГВА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • BWL
    ymr aimr ym be bi bsn bol uhej bga aij maigad oroi ni D
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025