Чойрогийн Дүгэрээгийн хүү

Халхын шоронд хөндлөн гулд амьдарсан сайн эрсийн нэг Чойрогийн Дүгэрээ хэмээх амьдаараа домог болсон эр байв. Хүнд баймгүй хосгүй авьяастай энэ эр хар өнгийн харандаанаас 18 өнгө гаргадаг, хүний гарын үсгийг нэг хараад дуурайлгаж зурдаг, ямар ч тамгыг зөрүү гаргалгүй хийдэг, ямар ч цоож цуургыг ядах юмгүй онгойлгодог байсан  гэдэг.

Тэрээр АИХ-ын Ж.Самбуу даргын тамгыг сийлээд 19 найзаа шоронгоос сулласан, Солонгосын визийг дуурайлгаж хийгээд 11 хүнийг хил гаргасан. шоронгийн наарны банз, хаалганы төмөр хоёроор модон цаг хийсэн гээд итгэхэд бэрх домгийн эзэн энэ эр чухам энэ их хосгүй авьяасныхаа "золиос"-онд амьдралаа өргөст торны цаана өнгөрүүлсэн түүхтэй.

Гурван удаа цаазын ял сонсож байсан ч түүний авьяас, чадварыг ашиглах ёстой гэж үздэг байсан зарим буянт хүмүүсийн дэмжлэгтэйгээр цаазын ялнаас мултарч, жартайдаа нарны дор насан эцэслэсэн тэрээр гурван эхнэрээс дөрвөн хүүхэдтэй байжээ.

Ч.Өнөртүвшин хэмээх энэ залуу гурван сартайдаа аавынд ачигдсан ааваасаа өнчирч үлдсэн хүү нь гэдэг. "Чойрогийн Дүгэрээгийн хүү гэдгээ хаана ч нуухгүй, “Тэнгэрийн амьтан” шиг эцгийнхээ дахин давтагдашгүй гарын ур, гайхмаар холч ухааныг биширч явдаг" хэмээн ярьдаг тэрээр ёстой олби оготно шиг хөдөлгөөнтэй, зүүний сүвэгчээр ч ороод гармаар сэргэлэн нь дэндсэн товариш гэдэг.

Нэг хэсэг фото зургаар занималдаж, ордноор эргэлдэж, охид хүүхнүүдийн нүцгэн эротик зургаар дагнаж байгаад ойрмогхоноос “Их Хөгсүү” хэмээх холбоо байгуулж, Монголын язгуур урлагийг хөгжүүлнэ хэмээн таваргах болжээ. Өнгөрсөн жилийн наадмаар хэл амтайхан шиг Гиннесийн номд бүртгэгдсэн 5000 бий биелээчийг мань эр гардан зохион байгуулж, Чингис хааны талбайд цуглуулсан гэнэ лээ. Хаа очсон газраа хангинатал инээд алдан “савчиж” явдаг халхын домогт эрийн мах цусны тасархай болсон Ч.Өнөртүвшинг танилцуулахад ийм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Zochin
    Huuhen shig bugsuu havchij yavdag teneg mal l bn. Zan aash n bas huuhen shig. Tegsen hernee ohid huuhnuudiig nud daldchihgui tas gulurchihdug yostoi mangar urantsetsen ugtei herelddeg nuhur. Neg udaa herelded adilhan emegchinteigee hereldej bgaa biluu gej gaihtal avsan.
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • zochin
    Heltgii heltei sagsuu zaluu bna lee....
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025