Би сармагчингаас арай царайлаг

Grandnews.mn Рейтинг булангаараа “Хэн нь хамгийн секси вэ” гэсэн санал асуулга явуулж байгаа.

Энэхүү санал асуулгад дуучин Д.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл урлагийн газрын дарга Н.Оргил, жүжигчин Г.Эрдэнэбилэг, жүжигчин Б.Амарсайхан нар өрсөлдөж байгаа билээ.

Харин манай уншигчдын зүгээс сүүлийн үеийн хамгийн том арга хэмжээнүүдийг хөтлөх болсон цоглог Ууганааг энэ өрсөлдөөнд оролцуулах санал гаргасан юм. Ингээд бид жүжигчин Э.Ууганбаяртай холбогдлоо.

-Сайн байна уу?

-Сайн. сайн байна уу.

-Манай сайт “Хэн нь хамгийн секси вэ” гэсэн санал асуулга явуулж байгаа юм. Та харсан уу?

-За тийм.

-Манай уншигчид таныг энэ санал асуулгад заавал өрсөлдөх ёстой, секси залуу гэсэн байна. Та юу гэж бодож байна.

-Яах гэсэн юм бэ дээ. Би хэрэггүй байх аа.

-Яагаад? Хүмүүс ингэж хүсэлт гаргаад байна шүү дээ?

-Би хэлдэг шүү дээ, гэр бүлдээ л анхаарч, томоотой сайн аав байя гэж боддог болсон. Миний секси гэж юу байх вэ дээ.

-Гэхдээ ч л таныг өрсөлдүүлэх ёстой гэж хүмүүс санал дэвшүүлсэн байна? Яагаад таныг нэр дэвшүүлсэн гэж та бодож байна?

-Намайг явуулж, цаашлуулж байгаа байлгүй дээ. Би хэлдэг шүү дээ, би сармагчингаас арай л дээр царайтай гэж. Ер нь тэгээд эр хүн сармагчингаас арай дээр байхад л болоо гэдэг биз дээ.

-Арай л даруухан хариулж байгаа юм биш үү?

-Яалаа гэж дээ. Үнэнээ хэлж байна. Харин дашрамд танай санал асуулгад оролцож байгаа дөрвөн залуудаа амжилт хүсье.

Дашрамд сануулахад манай санал асуулга үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр сүүлчийн өдөр шүү гэдгийг сануулж байна. Өнөөдөр 18.00 цаг хүртэл манай санал асуулга үргэлжилж, бид маргааш дүнг нь танилцуулах болно.

Энд дарж саналаа өгнө үү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025