“Гэрэлт зул” ёслол хэрэгтэй гэж үү?

Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр “Гэрэлт зул” өргөх ёслол болсон. “Сэтгэлийн Амирлал” сан Тайланд улсын “Даммакаяа” сантай хамтран найм дахь жилдээ ийн Монголд хүслээ шивнэн гэрэлт зул өргөх ёслолыг ийн зохион байгуулж байгаа юм.

Гэрэлт зул хөөргөх энэ уламжлал Хятад улсаас гаралтай гэдэг. Харин монголчууд яагаад ийн дагах болсныг тайлбарлах хүн олон биш. Өчигдөр л гэхэд цэнгэлдэх хүрээлэнд цугласан залуусаас яагаад энд ирсэн тухай сонирхон асуухад “Гэрэлт зул дээш хөөрөхийн харахад гоё байдаг” гэсэн гэнэн гэмээр энгийн хариулт өгч байлаа.

Зул хөөргөх ёслол эхлэхийн өмнөх дүр зураг нэг ийм. Яг л наадам болж байгаа мэт. Майхан, асарт гал түлж хуушуур хийж, энд тэндгүй худалдаа хийсэн хүмүүсийн дүр зураг.

Гэтэл маргааш өглөө нь төв цэнгэл дэхийн дүр зураг нэг ийм л байна. Сэтгэлээ ариусгаж, хүслээ шивнэж зул өргөж байгаа гэх атал маргааш нь ийн хог новш болон хэвтэж байхыг харахад ямар байна?

Наадмын дараа төв цэнгэлдэх хог шороондоо дарагдаад үлддэг дүр зураг ч гэгээрэхүй, амирлахуйн шашны ёслолын дараа ч мөн адил байх шив.

 

Г.Бөртэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025