“Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ” зэрэг кинонуудад тоглосон авъяаслаг залуу жүжигчин О.Цэнгэл мэргэжлийн жүжигчин биш ч гэлээ хүсэл сонирхлоороо хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглосон нь амжилт дагуулсан.
“Sale” зарласан хэмээн хэнэггүйхэн мөртлөө зальтай охины дүрд тоглож тэр ч хэрээрээ олон залуусын харцыг булааж хайрын эзнээр тодорхойлогдож явсан үе түүнд бий. Тухайн үед О.Цэнгэлийн бүтээсэн өөдрөг, гуниж гутрахыг хүсдэггүй Солонго охины дүр зовохоос бусдаараа өөртэй нь тун адилхан гэсэн.
Тэгвэл сүүлийн үед дорвитой уран бүтээл туурвилгүй нам гүмхэн байгаа энэ шавилхан бүсгүйн найз залуугаар хөтлөгч, сэтгүүлч Тэнгис тодроод буй. Нэгэн үе “Танайд хоноё” нэвтрүүлэг хөтлөн айл айлын үүд татаж явсан тэрээр хааяахан саарал ордноор эргэлдэж, хэвлэл мэдээллийнхний хараанд өртдөг гэмтэй. Түүний төрсөн ах улс төрд өөрийн орон зайг бий болгосон өндөр албан тушаалтай нууцлаг ноёнтон байдаг бөгөөд Тэнгисийн ажил алба болоод хувийн карьер үргэлж зассан зам шиг дардан байхад ихээхэн дэмжлэг үзүүлдэг гэх юм билээ. Түүгээр ч барахгүй түүнийг улс төрийн талбарт уухай хашгиран орох сэтгүүлч нөхдийн дараагийнх нь гэж хардах хүн ч олон болоод байна.

Сэтгэгдэл (2)