Ааштай аавын авьяаслаг хүү

Дэлгэцийн уран бүтээлд олон сайхан дүр бүтээхийн зэрэгцээ, үгийн урлагийн гайхамшгийг уран уншлагын ид шидээр сэтгэл, зүрхэнд огштол урладаг эрхэм бол МУГЖ Г.Равдан. Хатуу үг, шулуун зан, тэрслүү бодолтой түүнийг их авьяас, их мэдлэгийн сүүдэр гэмээр ааширхуу нэгэн хэмээдэг.

Тэгвэл та бүхний харж байгаа энэ эрхмийг Равдангийн Баттогтох гэдэг. СУИС-ийг дүүргэсэн ч уран бүтээлийн карьер хөөлгүй, эдийн засаг, банкны салбарт ажиллаж буй гавьяатын хүү аргагүй төрмөл авьяастны хүү гэсэндээ тун чадварлаг уран бүтээлч. Тиймдээ ч албан ажлынхаа хажуугаар киноны урилгад дарагдаж, өөрт таалагдсандаа тоглосоор урлагийн ертөнцөд орон зайгаа тунхаглаж, олонд танигдаж эхэлсэн гэх юм билээ.

Хамгийн сүүлд Р.Баттогтох жүжигчин “Ану хатан” бүрэн хэмжээний түүхэн кинонд Сэнгэ хунтайжийн дүрийг бүтээсэн нь олны талархлыг хүртээд буй. Мөн гавьяат Г.Равдан гуай ч энэ кинонд “төрийн хутгуур” Цөхүр увшид тоглосон нь хамгийн хүнд зураг авалттай дүрээр тодорсон.  Юутай ч өмнө нь “Гарал угсаа” кинонд хамтдаа дүр бүтээгээд амжсан авьяаслаг аав хүү хоёрын хамтран тоглосон хоёр дахь кино түүхэн сэдэвтэй байсанд билэгшээж байгаа гэсэн шүү.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • монгол
    дандаа инээдтэй дүрд тоголдог авъяастай залуу Сайн Муу Хэрцгий киног үзэхээр л инээд хүрээд байдаг юм
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025