Өлсгөлөнгөөр рекорд эвдсэн Монгол

Манай экс ерөнхийлөгч Н.Энхбаяр өлсгөлөнгөөр дэлхийн рекорд эвдэх хэмжээнд бараг хүрсэн байна шүү. Түүний энэхүү зургийг өмнөхтэй нь харьцуулбал үнэхээр их ялгаа харагдана.

Жил гаруйн хугацаанд 94 кг-аас 64 кг болтлоо турсан түүний амжилтыг пуужингийн хурдаар жин хаяулдагаараа алдартай Herbalife-чид ч эвдэж чадаагүй байна. Ямар сайндаа яаж турахыг Н.Энхбаяраас асуу гэсэн хэлц гарч байх вэ дээ.

 Ямартай ч экс маань одоо л нэг инээхтэй болж царай зүс нь засарсан байна шүү. Ер нь тэгээд хүнд их жингийн хэрэг байна уу даа, оворгүй харагдаад харин ч зүгээр юмуу гэж түүнийг харсан хүмүүс шивэр авир хийж байна.

Д.СЭРГЭЛЭН 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025