Чингисийн талбайд өчигдрөөс эхлэн албан ёсоор нэгэн жагсаал эхэлсэн билээ. Энэ жагсаалаар улс төрийн хэлмэгдүүлэлтэнд өртөн цаазлуулж, эд хөрөнгөө хураалгасан иргэдийн үр хүүхдүүд хуульд өөрчлөлт оруулж, төрөөс нөхөн олговор хүсч буйгаа хүчтэй илэрхийлж байгаа юм.

Тэдний нэг болох Сүхбаатар дүүргийн 11-р хорооны иргэн одоо 82 настай. Тэрээр айлын ганц охин бөгөөд түүний эцгийг нь Юндэнгийн Гончиг малчин хүн байсан бөгөөд Японы тагнуул гэж үзэн хэлмэгдүүлсэн байна.
Тэрээр ганцаараа, түрээсийн байранд амьдардаг. Халамжаас сард 115 мянган төгрөг авах ба түрээсэнд 50 мянгыг нь өгчихдөг, үлдсэнээр нь амьжиргаагаа залгуулдаг аж. “Түмэнтэйгээ байгаа тулдаа л болж байна” гэж тэрээр хуучлав. Түүний ганц хүү аваарт орж нас баржээ.

“Хэлмэгсдийн хүүхдүүд эхнээсээ ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна. Бидний хохирлыг яаж барагдуулахыг төр мэдэг. Бидний зүгээс орох орон, байр өгөөч гэж хүсэж байна” гэж жагсаал хийгсэд шаардлагаа хэлээд буй. Тэд Цагаатгалын комисс, УИХ, Засгийн газрын удирдагууд хүсэлтийг нь хүлээж авах хүртэл суултаа үргэлжлүүлэхээ илэрхийлсэн.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна