Бэн Аффлек “Бэтмен”-ий дүрд

Алдарт “Бэтмен” цувралын шинэ ангид Оскарын шагналт жүжигчин Бен Аффлек тоглох болно гэсэн шуугиан олон хүний анхаарлын төвд байсан. Тэгвэл бид түүнийг Бэтмений хувцастай анхны зургийг харах боломжтой боллоо.

Өчигдөрхөн “Batman vs Superman” киноны найруулагч Зак Шнайдэр өөрийн твиттер хуудаснаа Бений киноны өмсгөлтэйгөө алдарт “Бэтмобиль” -ийн хажууд зогсож буй зургийг нийтэлжээ.

Дээрх зургаас харахад Бен бэтмений дүрийг гайхалтай амилуулах нь ойлгомжтой харагдаж байгаа байх.

Зак уг зургаа нийтлэхээс өмнөх өдөр нь бэтмобилийн бүтээлгээр хучаастай байгаа зургийг нь нийтэлж “Бүтээлгийг нь авах цаг болсон бололтой” хэмээн бичсэн байжээ. Харин түүнийг машинаас илүү зүйл харуулна гэж хэн санах билээ.

“Batman vs Superman” кино 2016 онд гарахаар төлөвлөгдөж байгаа бөгөөд Супермений дүрд “Man of Steel” киноны гол дүрийн жүжигчид болох Хэнри Кавилл, Эми Адамс нар тоглож байгаа нь уг киног илүү сонирхолтой болгох нь дамжиггүй юм.

Б.ЛХАГВА 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025