Алт хилээр гаргах гэж байгаад баригджээ

Өмнөговь аймгийн Шивээхүрэнгийн боомтоор иргэн Г,Г нар Ланд Круйзер маркийн автомашины суудал дор 1,4 килограмм алтыг нуун хууль бусаар хил гаргах гэж байгаад хилийн тагнуулын албаныхан баригдсан байна. Тус хэргийг аймгийн прокурорын газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон байна.

Он гарснаас хойш хууль бусаар алт гаргах гэж байсныг илрүүлсэн анхны тохиодол гэдгийг албаны хүн хэлж байна. Уг нь Монголбанк алтыг дэлхийн зах зээлийн үнэтэй дүйцүүлэн авч, алтнаас авах ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийг 10 хувь байсныг 2,5 болгосон гэж байгаа. Хууль бусаар алт гаргах асуудал байхгүй болно гэж холбогдох хүмүүс үзэж байсан.

Мөн сүүлийн үед байгалийн үнэт чулууг зохион байгуулалттайгаар хууль бусаар гаргах сонирхолтой орон нутгийн иргэд ихэссэн байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн иргэд хууль бусаар олборлолт хийж түүнийгээ хил гаргах гэж байгаад баригдсан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Өнгөрсөн сард Өмнөговь аймгийн боомтоор БНХАУ-руу нэвтэрч байсан автомашины шатахууны банкинд 128 килограмм үнэт чулууг хилээр нэвтрүүлэхийг завдахад гаалийн улсын байцаагч илрүүлж байжээ. Ихэвчлэн үзмэн болор, чүнчигноров, каварцит, ногоон цахиурын төрлийн чулуунуудыг олборлож хил гаргахаар завдсан байна.

Г.БӨРТЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025