Мэргэжлийн даргын нуусан гэргийг хар!

Гадаадад суралцаж, галуу шувууны мах он удаан жил идсэн нөхдүүд гэнэтхэн тэнгэрээс унаж ирсэн юм шиг гарч ирэн шууд төрийн томоохон албан тушаалд томилогддог моод дэлгэрсээр удсан. Мөн л хилийн чанадад Японд 13 жил амьдарсан Г.Тэнгэр хэмээх нүдэнд дулаахан төлөвхөн залуу нэг л өдөр улс төрд орж ирсэн.

Яахав, гишүүн болж чадаагүй ч гэсэн Гадаад хэргийн дэд сайд гэдэг чамлахааргүй албан тушаалд томилогдсон. Гэсэн ч өндөр боловсролтой хүний сэтгэлд өөр сэнтий зүүдлэгдэж байгаа нь дамжиггүй. СХД-ийн 62-р дунд сургуулиас түүний боловсролын түүх эхэлдэг юм билээ. Улмаар ТИС, тэгээд Япон руу оджээ. “Би бизнесийн удирдлагаар сураагүй. Манайхан миний намтрыг бичихдээ бизнесийн орчуулга гэж орчуулж байх юм. Удирдлагын ухаан чинь тусдаа. Миний сэдэв бол манлайлал. Товчхондоо мэргэжлийн дарга гэсэн үг” гэж тэрээр ярьсан байдаг.

Ийм нэгэн мэргэжлийн даргын гэргий мэдээж асуултгүй, нэгэн цаг үеийн мисс сайхан бүсгүй байх нь тодорхой. Дарга нар ер нь мисстэй л суудаг жишиг бийг мэргэжлийн дарга маань эртнээс мэдэж байсан уу, эсвэл хайр сэтгэл тэгж таарав уу? Түүний гэргий Н.Шижирмаа мисс Ч.Мичидмаатай нэгэн тайзнаа алхаж явсан, 9 эрдэнийн өргөмжлөлийн эзэн бүсгүй юм.

Гэхдээ Г.Тэнгэр эхнэрээрээ барагтай бол ПиАр хийдэггүй тул бид Н.Шижирмааг бараг таних ч үгүй шахам явжээ. Эднийх гурван хүүхэдтэй, том хүү нь 20 гарсан том залуу бий. Мисс хүн гэсэндээ одоо ч бие галбираа хадгалсан нь харагдаж байна. Ямартай ч мэргэжлийн даргын олны нүднээс нуусан гэргий ганц гэрээсээ гарсан биш гэрэлд цохиулав бололтой шүү. Гэхдээ ажрахгүй, зургаа даруулахдаа поза авахаа бас мартсангүй.

Б.УЯН
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Mgl
    Yamar ch muuhai hargddiin. Mngl huuhnuud gadaad huuhnuud duuriaj nutsgeleh geed bur buruu tiish yadchhiimaa! Iim platie deer ongorhoi sandali uu? Platie ni ch platie. So cheap looking! Pose gechijee bas! Awful engiin yum buhen aguu bdag, engiin hirnee chamib tansag!
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин
    Paah hol n yu ve buv buduun
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025