60 гарсан жавхаатай эмээ нар

“Хөгшрөлт гэдэг аймаар зүйл биш. Гол нь хэтрүүлж, эсвэл дутаалгүйгээр зохистой амьдарч чаддаг байх хэрэгтэй. Амьдралд биеийн ч тэр сэтгэл санааны ч тэр ариун цэврийг сахих нь маш чухал байдаг юм шүү” хэмээн хэлсэн үг байдаг. Нас явахын хэрээр хүн амьдралаас аз жаргал, таашаал авч улам шунан дурлах нэг хэсэгүүд нь байхад амьдралаас уйдсан залуугаараа хөгширч өтөлсөн хүмүүс ч бидний дунд амьдарч буй. Тэгвэл энэ цаг үеийн 60 гарсан ч жавхаатай тэтгэвэрт гардаггүй эмэгтэйчүүдийг та бүхэнд танилцуулж байна. Насаараа улсдаа ихийг хийж бүтээж нийгмийн хариуцлагаа онцгой биелүүлж яваа эдгээр эмээ нар тэтгэвэртээ гараад ач гучаа харж гэртээ сууна гэдэг ойлголт бараг байхгүй байх гэж хэлэхэд илүүдэхгүй байх. Салбар салбартаа тэргүүлж яваа эдгээр эмэгтэйчүүдийн биологийн нас нь 60, 70 гарсан ч бие физиологи, зүрх сэтгэл, хүсэл эрэмлзэл нь яг 20-той гэж тодорхойлмоор нас явсан ч гялалзсаар. Залуу хойч үедээ өөрсдийн амьдралаараа бусдын үлгэрлэн дагуулагч энэ цаг үеийн жавхаалаг эмээ нартаа улам урт удаан насалж ирээдүй хойч үедээ ихийг хийж бүтээгээрэй гэж ерөөе.

 

1.Анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа

Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн, МУ-ын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмааг аль хэдийнээ 70 гарсан гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй болов уу. Үе тэнгийнхэнээсээ эрхгүй ялгарч насаа мартсан түүнийг насаараа монголын эмэгтэйчүүдийн үлгэр дууриалал болж яваа эмэгтэй гэдэгт хэн ч санал нийлнэ. Бусад шиг үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, гоо сайхны хагалгаанд орж үзээгүй хэмээн хэлдэг энэ хатагтай гоо сайхнаас гадна биеэ ч сайхан авч явдаг нь Монголын эмэгтэйчүүдээс, тэргүүн хатагтай нараас ч эрхгүй ялгардаг.

 

2. АЖ Н.Сувд

Монголын урлагт жинтэй хувь нэмэр оруулсан АЖ Н.Сувд гоо сайхан, монгол эмэгтэй шинж чанар хосолсон жинхэнэ монгол “төгс төгөлдөр” эмэгтэй. Нас хэдий 66 гарсан ч толиотой сайхнаараа. Зууны манлай эмэгтэйн охин гэдгээрээ ч тэр Н.Цогзолмаа гуайн шийрийг хатааж буй АЖ Н.Сувд ээжийгээ арай гүйцэхгүй ч энэ цагийн 60 гарсан жавхаатай эмээ нарыг тэргүүлж байна. Тэрбээр “Нас болгон өөртөө тохирсон гоо сайхантай бас бэрхшээлтэй. Тийм ч учраас хүн болгон насандаа зохицож тэр үеэрээ бахархаж, тэр үедээ амьдарч байх ёстой” хэмээн хэлсэн байдаг.

 

3. Д.Оюунцэцэг

Дараагийн жавхаалаг эмэгтэй “Норовбанзад” сангийн шагналт, Соёлын тэргүүний ажилтан, Урлаг судлалын ухааны доктор, профессер, хөгжим судлаач, “Хобби” сургуулийн захирал Д.Оюунцэцэг хатагтай. Тэрээр сургуулиараа дамжуулан эх оронч, хүнлэг сэтгэлтэй, нийгэмд аль ч талаараа ажиллах ажилтан залуучуудыг бэлтгэн гаргаж оюуны их үйлсд цаг зав, насаа элээж яваа 60 гарсан жавхаалаг эмэгтэй. Түүнээс гадна сонгодог урлагийг үргэлж дэмжиж, нийгмийн хариуцлага, үүргээ зуун хувь биелүүлсэн гэмээр.

4. МУГЖ О.Ичинхорлоо

Соёл урлагт үнэтэй хувь нэмрээ оруулж олон арван гавьяат, алдар цуутай шавьтай  МУГЖ О.Ичинхорлоо багшийг урлагийн салбарынхан андахгүй. О.Ичинхорлоогийн шавь нар гэх юм бол тоогоо алдсан. Тэдэн дундаас алдар цуутай, гадаад дотоодод эх орныхоо нэрийг гаргаж яваа шавь нараараа хайрлуулан, хүндлүүлсээр ирсэн түүнийг хөгширдөггүй хэмээн шавь нар нь дуу алддаг. Багшаараа бахархаж, биширч, үнэн сэтгэлээсээ зааж сургадаг МУГЖ О.Ичинхорлоо багшид шавь нар нь мэхийн ёсолж жил бүр түүний нэрэмжит дуурийн урлагийн тэмцээн ч болдог.

5. АЖ Ч.Мөнхшүр

Урлагийн адармаатай агаад ариун харгуйд өөрийн гэсэн зам мөрийг үлдээж, насаараа Монголын дуурийн урлагт зориулсан энэ гайхалтай хатагтайг кармен Ч.Шүрэнцэцэг гэдэг. Түүнийг жинхэнэ дуурьт тохирсон дуучин эмэгтэй гэж тодорхойлсоор ирсэн. Дуурийн урлагт он удаан жилийг үдсэн Ч.Шүрэнцэцэг сонгодог урлагийн сор болсон дуурьт тоглож Кармений амьд дүр болсоор ирсэн. Ч.Шүрэнцэцэгээс хойш Кармений дүрийг тултал нь гайхалтай бүтээсэн дуучин тун ховор хэмээн мэргэжлийн хүрээнийхэн дүгнэдэг.


7. МУГЖ Г.Жагдаг

Яруу найрагчид бол надад заяасан бурхад. Би залуу хойч үедээ байраа тавьж өгөлгүй уран уншлагын наадамд дандаа оролцдогийн учир нь тэднийг хурцалж байгаа нь тэр. Нэг нэгнийгээ ирэлж хурцалж байж л уран бүтээл өргөжин тэлж шинэ үе маань гарч ирнэ” шүү дээ хэмээн ярьдаг уран уншигч, жүжигчин МУГЖ Г.Жагдаг наснаасаа залуухан харагддаг жавхаатай эмэгтэй. Уран уншихаас гадна жүжигчин мэргэжилтэй энэ эмэгтэй залуучууд дунд брэндийн цүнх шүр сувдаар гангарсан “цоглог” нэгэн.

8. Батцэнгэл

Монголын нэрт найруулагч И.Нямгаваагийн анхны эхнэр бүжигчин О.Батцэнгэл гэх энэ эмэгтэй насаа мартсан, дөнгөж 40 гарсан гэмээр. Тэр мөн 60 гарсан жавхаатай бүсгүйчүүдийн эгнээнд багтаж байна. “Нас бол зүгээр л тоо” гэдгийг утгаар нь харуулж үе тэнгийн бүсгүйчүүдээсээ стиль имиж, биеэ авч яваа байдлаараа ялгардаг О.Бэтцэнгэл сүүлийн үед эх орондоо суурьшаад удаж байна. Нэрт найруулагчаас өрх тусгаарлаж алс холын Америкийг зорьсоноор түүний хоёр дахь амьдрал эхэлсэн. Насаар дүү инженер залуутай нүсэр хурим хийж хэсэгтээ Америкт амьдарч байсан Цэнгэл ойрд урлаг соёлын үйл ажилгаанд үзэгдэж харагдах болсон. Хэзээ ч өндөр өсгийтөөс салдагүй Цэнгэл энэ өдөр ч дуурийн театрт тас хар шил, урт цуваа дэрвүүлэн орж ирэхэд хэн ч түүнийг 60 гарсан эмээ гэмээргүй харагдсан шүү.

9. Дархан аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.Тамир

Ө.Тамир гэхээсээ “Мөөеө аваргын гэргий” –ээрээ дуудуулж нөхрөөрөө овоглуулж ирсэн эмч мэргэжилтэй Ө.Тамирыг аль хэдийнээ 60 гарсан гэхэд наснаасаа сайхан толиотой харагддаг. Аваргад таван сайхан хүү төрүүлж өгснөөс бага хүү М.Даваажаргал аралын Японд эх орныхоо нэрийг өндөр өргөж явна. Бүсгүй хүний гоо сайхан царай зүс, гадаад үзэмжиндээ байдаг ч хамгийн гол нь дотоод ертөнцдөө” гэж нэгэнтээ хэлсэн. Хэлсэн шигээ энэ эмэгтэй гадаад гоо сайхандаа ч тэр дотоод гоо сайханаа хосуулан авч үлдсэн бөхчүүдийн гэргий нарын төлөөлөл болсон үлгэр жишээч эмэгтэй.

10. Дагвадоржийн ээж

Мэргэжлийн сумогийн ертөнцийн өнөө цагийн “Хаан, дэлхийн супер од, Их аварга Асашёорюү Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам энэ жил “Их Монголын дархан бэр” өргөмжлөлийг хүртсэн 60 гарсан жавхаатай эмэгтэй бий. Их аваргын амьдралд голлох шийдвэрүүдэд нь нөлөөлж чаддаг хүний нэг түүний ээж. Хань, аав ах нарынхаас нь илүү түүнд ээжийн үг “зарлиг”. Алдар цуугаа мандуулсан дөрвийн дөрвөн хүү төрүүлсэн энэ эмэгтэй насандаа баймааргүй намбалаг сайхан эмэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • aldaagaa zas
    Mash ih aldjee, ner us, ug geed zunduu aldjee, setguulch guai
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025