Загвар өмсөгч Кэйт Мосс – Уран сайхны сэлэлт

Кэйт долоо хоногийн турш Тайландын Пүхэтэд очиж уран сайхны сэлэлтийн сургалтанд сууж байжээ. Ийнхүү сурсан зүйлээ дараа нь найзууд болон найз залуу Жэйми Хинс нарт хийж сонирхуулсан нь тун ч таалагдсан гэнэ шүү.
Жүжигчин Жонни Депп – Барби хүүхэлдэй

Хэдэн жилийн өмнө Жонни барбигаар тоглодог байсан хэмээн олныг гайхшруулж байсан. Тэрээр “Би барбигаар тоглох дуртай. Хүүхдүүдтэйгээ хамт тоглоход сайхан байдаг юм. Би нэг удаа олон өөр барбинуудаар өөр өөр дүр бүтээхийг хичээж байлаа. Харамсалтай нь тэр маань охинд минь таалагдаагүй. Тэр намайг зүгээр өөрийнхөөрөө байхыг хүссэн” гэж ярьж байжээ. Мөн тэрээр тагтааны араг ясан цуглуулгатай юм байна.
Жүжигчин Мила Кунис – World of Warcraft

Милагийн хамгийн хийх дуртай зүйлсийн нэг нь WoW тоглох. Тэрээр энэ тухайг Жимми Киммелийн ток шоуны үеэр нэлээн дэлгэрэнгүй тайлбарлаж байжээ. Мөн тэрээр Complex сэтгүүлийн асуулт хариултын үеэр онлайн тоглоомын талаар багагүй мэдлэгтэй болохоо харуулсан байна.
Жүжигчин Анжелина Жоли – Хутганы цуглуулга

Жоли хутганы цуглуулгаа үргэлж нэмэгдүүлэхийг хүсдэг. “Намайг арваннэг билүү арванхоёртой байхад ээж маань дагуулан дэлгүүр явж, хамгийн анхны хутгыг минь авч өгч байсан” хэмээн тэрээр цуглуулганыхаа тухай ярьж байжээ. Мөн тэрээр хүү Маддоксдоо хүртэл хэд хэдийг авч өгсөн гэнэ.
Загвар өмсөгч Клаудия Шиффер – Шавьжны цуглуулга

Сайхан бүсгүй маань шавж цуглуулах өвөрмөц бөгөөд сэжиг хүрэм хоббитойгоос гадна шавьжны зураг мөн сонирхдог юм байна.
Жүжигчин Лэсли Манн – Ганц дугуйт унах

Тэрээр Эллэний шоуны үеэр өөрийгөө ганц дугуйт унаж чаддаг тухайгаа ярьж байжээ. “Би үнэхээр сайн унаж чаддаг шүү. Одоо бодоход сонин ч юм шиг” хэмээн хэлсэн байна.
Жүжигчин Том Круз – Туялзуур жад

Хүн болгон л Томыг онгоцонд дуртай гэдгийг мэдэх ч туялзуур жадны спортод хорхойтойг нь тэр бүр мэдэхгүй болов уу. 2008 онд тэрээр энэ хоббигоо найзууд болох Уилл Смитт, Дэвид Бекхэм нарт сонирхуулж байжээ. Энэ талаар жүжигчин Уилл Смитт “Том, бүр бэлтгэлийн өрөөтэй. Бид гурвуулахнаа гарч зугаалах цаг төдийлөн олддоггүй. Тиймээс бид туялзуур жадаар хичээллэж хамтдаа цагийг өнгөрөөх дуртай” хэмээн ярьж байжээ.
Жүжигчин Том Хэнкс – Бичгийн машин цуглуулах

Оскарын шагналт жүжигчин маань 200 гаруй хуучны бичгийн машины цуглуулгатай. Хамгийн гайхалтай нь тэд нар нь бүгд шинэ юм шиг ажилладаг гэнэ.
Жүжигчин Рован Аткинсон – Спорт машин жолоодох

Ноён Бин маань 2011 оны намар McLaren F1 загварын машинаараа мод мөргөж даатгалын компаниасаа 900,000 фунт стерлинг авч байсан. Гэхдээ өдгөө 58 настай жүжигчин эртун чадварлаг жолооч гэнэ. Тэрээр Тор Gear авто нэвтрүүлэгт раллигийн аврага нисгэгч Дэвид Ричардстай уралдаж нэвтрүүлгийн хамгийн хурдан цагуудын нэгийг үзүүлж байжээ.
Мэргэжлийн боксчин Майк Тайсон – Тагтааны уралдаан

Нэгэн цагт дэлхийн хамгийн муу хүн хэмээн нэрлүүлж байсан тэрээр тагтаа уралдуулах өвөрмөц хоббитой. Тэрээр найман настайгаасаа хойш шувуу тэжээж байгаа бөгөөд хэд хэдэн тагтааг аврага болгож байсан гэнэ. Тэрээр “Энэ бол яг л тулаанд бэлдэж байгаа мэт байдаг. Чи өглөө бүр тагтаагаа 3-7 км зайд уралдуулахаар бэлтгэх ёстой” хэмээн ярьж байжээ
Сэтгэгдэл байхгүй байна