Д.Амарсайхан хориход нас барлаа

Урьдчилан хорих төвд хоригдож байсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан зуурдаар нас барлаа гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Эх сурвалжууд Д.Амарсайхан өнөөдөр 17.00 цагийн орчимд өмгөөлөгчтэйгээ уулзахаар уулзалтын өрөөнд ирээд байхдаа гэнэт ухаан алдан унасан. ШШБЕГ-ын харьяа 461 дүгээр ангийнхан яаралтай тусламж үзүүлсэн боловч амьсгал хураасан гэж мэдээлсэн байна.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өнөөдөр 16.30 цагт Д.Амарсайхан 461 дүгээр ангийн байранд нас барсан. Үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй байгаа ч гадны нөлөөгүй” гэсэн мэдээлэл өглөө.

Түүнийг “Петрочайна Дачин Тамсаг” компанийнхантай нийлж мөнгө угаасан байж болзошгүй хэмээн жил гаруйн өмнөөс шалгаж өнгөрсөн жилийн есдүгээр сард баривчлан саатуулаад байсан аж.

А.АНУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025