МЗХ-гоор “гүйдэл”-тэй бүсгүйчүүд

Улс төрийн хүчний залгамж халааг бэлддэг МЗХ, НАМЗХ гэж тун чухал байгууллагууд байна. Сүүлийн үед миссүүд НАМЗХ-аар гүйлдсэн сураг чих дэлссэн. Тоомсог шиг хүүхнүүд дагуулан хурган дарга нар нь цодгор гэгч нь алхаж яваа талаар амтай болгон л ярьж байв.

МЗХ бас юугаар дутах вэ, сайхан бүсгүйчүүд морилсон байна. Дизайнер Катя Зол, Азийн хатан хаан Г.Оюунгэрэл нар будгаа нимгэхэн түрхээд ажил хэрэгч байдалтай тормолзож суугааг та харж байна. Сайхан бүсгүйчүүдээр ухуулаг хийхээ МЗХ-гийн ажилчид ч мартсангүй.

“Та нар холбоогоороо ирж бай л даа. Ийм хөөрхөн бүсгүйчүүд манай өрөөнд ирлээ шүү” гэж хөөрхөн гэгч нь рекламдаж байна гэнэ шүү. Нээрээ сайхан бүсгүйчүүд олонтой газар залуусын хөл тасрахгүй дэг. Бодоод байхад нам, холбоонд хүн элсүүлэхэд айхтар сүрхий бодлого биш энэ мэтийн ПиАр хийвэл нэлээн амжилт олох нь байна шүү.

Ингэхэд тэд ер нь ямар тахил нь өрөгдөөд МЗХ-ээр гүйгээд байна аа, загварынхан улс төр ойлгох, сонирхох хэмжээнд яваа нь сонихон байна шүү. Нээрээ ч монголд улс төргүй бүтэх ажил байх биш, бас аргагүй л юм.

Д.СЭРГЭЛЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Zz
    Bie bieniih ee ovor turiigeer damjsan ynhanuudiig bas sonirhoj bna uu tegeed !!!!
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025