Амандаа алтан халбага зууж төрсөн МАК-ын голомт залгах хүү Н.Номтойбаярыг УИХ-ын гишүүний сэнтий нэг л таалж өгөхгүй байх шиг. Засгийн тэргүүн Н.Алтанхуягийн араа шүдэнд зуугдаж, компаниуд нь татварын хэргээр шүүхэд дуудагдаж, өөрөө бас бус шалдир бульдар явдлаас болж хүчнийхний “шүдний өвчин” болсон, охин компаниуд нь цалингаа цагт нь тавихгүй ажилчдаа чилээсэн гээд асуудал ар араасаа хөвөрч эрхэм гишүүн сандрал дүүрэн өдрүүдийг өнгөрүүлж буй.
Дайны хажуугаар дажин гэгчээр эрхэм гишүүний суудал өвөрлөн ирсэн бага хүүхдийг нь төрүүлж өгсөн гэргий Б.Мандхайгаасаа туурга тусгаар амьдраад багагүй хугацаа өнгөрч байна. Арай ч гэрлэлтийн баталгаагаа салгачихаагүй байгаа ч хосууд 2 тусдаа амьдарч байна гэдэг муугийн л цондон, ёр болов уу хэмээн ойр дотныхон нь шивнэлээ.
Өмнө нь П.Цэгцбаатартай амьдарч, хөөрхөн охиныг нь төрүүлсэн Б.Мандхай уг нь угсаа гарал, боловсрол мэдлэг өндөр дипломат гэр бүлд төрж өссөн бүсгүй. Долоо хэмжиж нэг огтлоогүй юм гэхэд хүүхэнчин юугаараа цуутай, хоёр ч эхнэрийн нүүр үзсэн залуутай суухдаа нарийн нягт сорьж шалгасан л баймаар. Ийн 2 дахь амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй Б.Мандхай бүсгүй ёстой л манан дундах салаа замын эхэнд зогсож байна.
Р.БӨРТЭ
Сэтгэгдэл (25)