Бүтэн сарын турш дэлхий нийтийг нэг цэгт төвлөрүүлж чаддаг зүйл бол Хөлбөмбөгийн ДАШТ. Энэ жил 20 дахь удаагаа зохиогдох гэж буй энэ тэмцээн хөлбөмбөгийн эх орон гэгддэг Бразил улсад зохиогдох гэж байгаа.
Энэ жилийн хувьд Шведийн шигшээ баг шилдэг 32 багийн тоонд багтаж чадаагүй. Үүний дараахан Шведийн шигшээ багийн ахлагч Златан Ибрахимович “Надгүй дэлхийн аварга тийм ч сонирхолтой болохгүй нь ойлгомжтой” хэмээн сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн.
Тэгвэл саяхан дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Роналдо, Барселона болон Бразилийн шигшээ багийн жигүүрийн хамгаалагч Дани Алвес тэргүүтэй хөлбөмбөгийн одод болон өөр бусад олны танил хүмүүс, фэнүүд нь Ибраг Бразилд ирж дэлхийн аваргад үзээч хэмээн ятгасан видео хийн интернетэд байрлуулсан байна.
Үүнээс гадна алдарт хөлбөмбөгчний цахим хуудаснуудад ч Бразилд ирж дэлхийн аваргыг үзэхийг ятгасан мессежүүд тасрахгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна