Jay Z хадам дүүдээ зодуулжээ

TMZ.com сайт өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд дуучин Бейонсегийн дүү Соланж Ноулз хүргэн ах Jay Z –гээ цахилгаан шатан дотор зодож байгаа бичлэгийг дэлгэжээ. Хяналтын камерт буусан энэ бичлэгт дуучин Бейонсе, Jay Z, Соланж болон өөр нэг этгээд цахилгаан шатанд байсан бөгөөд тодорхойгүй шалтгааны улмаас Соланж Jay Z рүү дайрч цохиж, өшиглөж байгаа үйл явдлыг харуулсан байна.

Met Gala үйл ажиллагааны дараа болсон энэхүү үйл явдлын талаар одууд маань тодорхой хариу өгөөгүй бөгөөд хөндлөнгийн хүний дүгнэж байгаагаар Jay Z –ийн Соланжид хандаж хэлсэн үгийг хадам дүү нь буруугаар ойлгосон юм уу, эсвэл хэт хүндээр тусгаж авсны улмаас ийм үйлдэл гарахад хүргэсэн байж магадгүй хэмээн тайлбарлаж байгаа юм.

 

 

 

Б.ЛХАГВА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025