Сүүлийн үед хөрөнгөтөн хүрээлэлд хүч түрэн орж ирж буй энэ бүсгүйг С.Баярмаа гэдэг. МИАТ-ийн дэд дарга асан, гавьяат нисгэгч Д.Сүрэнхорлоо агсны охин тэрээр “Parco aviation” компанийн захирал, нууцлаг бизнесмэн хатагтай нарын нэг.
Төдийлөн олонд нэр ус нь дуулдаж, алдаршаагүй ч гэлээ “Parco aviation” компани агаарын хөлгийн худалдаа засвар, агаарын аялалаас гадна нисгэгч бэлтгэдэг том компани. Аав нь амьд ахуйдаа байгуулж, үр хүүхдүүддээ өвлүүлсэн уг компанийн онгоцууд чанар чансаа, зэрэглэл юугаараа манайдаа л толгой цохидог учраас бэл бэнчинтэй эрхмүүд ихээр үйлчлүүлдэг байна.

Сэтгэгдэл (4)