Өглөө болгон нэг гэмт хэргийн мэдээ сонсох вий гэхээс үстэй толгой арзайх болсон өдрүүд үргэлжилж байна. Клубт танилцаж залуу хүмүүс наадаж наргихыг алийг тэр вэ гэхэд яаж муудалцахаараа эрдэнэт хүний алтан амийг хөнөөх хэмжээнд хүрдгийг ойлгох гэсэн ч сачий хүрэхгүй нь. Ердөө 18-20 насны хоёр охин бааранд танилцсан залуусаа дагаж олны хөлөөс зайдуу газар согтууруулах ундаа хэрэглэн, улмаар амь насаа алдсан хэрэг гараад буй.
Харин энэ фото агшин бол толгойгоо тасдуулах мөчөөс хэдхэн цагийн өмнөх охины сүүлчийн дүр төрх. Юу ч бодож саналгүй инээж хөхөрч, үеийн залуустайгаа ярилцан суусан тэд хэдхэн цагийн дараа амиа алдаж, тэгэхдээ бүр аймшигтайгаар тамлуулна гэж бодож байсан болов уу. Хэрцгий хэрцгий гэхэд хүнийг алаад, мөч мөчөөр салгаж хаяна гэдэг ой тоонд багтамгүй санагдана.
Толгойгоо тасдуулахын өмнөх учрал гэж энэхүү фотог нэрлэсэндээ хүлцэл өчье. Үйл явдал, болсон процесстой уялдах гарчиг өгөх сэтгүүлзүйн бичлэгийн нэг зарчим билээ.
Амь насаа алдсан охидын гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ хүн бүр анхаарал болгоомжтой байхгүй бол утсан чинээ улаан амь халбага пивоор хэмжигдэх цөвүүн цаг иржээ гэдгийг бусдад дахин сэрэмжлүүлж байна.
Б.УЯН
Сэтгэгдэл (15)