“Манай охины аавын эхнэр” гэдэг шиг салсан нийлсэн хүмүүсийн амьдралыг мэдээлэхэд хүртэл толгой эргэх шинжтэй. МУГЖ С.Жавхлан хэдийнэ амьдралаа төвхнүүлж эхнэр, охидоо халамжлах болсон.
Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг амьдарч яваа ард түмний хайртай хүүд урьдах амьдралд нь чимэг зүүлт бишгүй. Түүний экс гэргий Г.Долгормаа бие давхар болж, эсэн мэнд амаржихаар хилийн чанадыг зорьсон байна.
Мэдээж ид насандаа яваа чинээлэг айлын, танхи хатагтайд сэтгэл алдрах эрхмүүд хаа мундах билээ. Нэртэй дуучны цайг чанаж, үрийг нь тэвэрч үлдсэн бүсгүй энэ удаад охиныхоо хойт ааваар эмч мэргэжилтэй төлөвхөн залууг сонгосон байна.
Тун удахгүй Г.Долгормаагийн хоёр дахь амьдралын багана болсон хархүү олны өмнө ил гарах биз ээ.

Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна