Манай фэнг шү Ганбаа чинь сонгино юм биш биз дээ. Түүнийг харсан ард түмэн уйлалдаж гарсан гэнэ шүү. Хорт хавдраар өвчилсөн найзыгаа эргэхээр Хавдар судлалын үндэсний төвд очсон эрхэм гишүүн ард түмэнтэй халз тулгарчихаж.
Хэзээний аль ч улсын эмнэлэгт үйлчилгээ, ор дэрний хүрэлцээ тааруу коридороор нэг өвчиндөө шаналсан, ёолсон амьтад эмч хэзээ нэг гэгээн дүрээ харуулах бол гэж горьдлого царайлж суудаг.
Ийм л хүмүүс эрхэм гишүүнийг бүчиж байгаад түмэн зовлонгоо тоочиж зарим нь сэтгэлээ онгойтол уйлжээ. “Төрийн бодлого буруу байна, ард иргэд биднийг төрийн түшээд мартжээ. Өдөр бүр хорт хавдраар олон зуун хүмүүс өвчилж нэг, нэгээрээ нас барж байна. Эмнэлэг биднээс 2-4 сая төгрөгний төлбөр авч байна, хавдар залуужиж байна” гэхчлэн С.Ганбаатар гишүүнд маш их итгэдгээ илэрхийлж, түмэн зовлон мянган бэрхшээл дайжээ.
Гишүүн тэдэнд урам зориг өгч эх орон маань үргэлж ийм байхгүй, хөгжил ирэх болно хэмээн тайвшруулжээ. Энэ мэтчилэн галын шугаман дээр шинэ халад, ширээний бүтээлгээ зэхээгүй байхад нь гэнэтхэн ороод явчихвал эрхэм гишүүдэд шийдэх асуудал өчнөөн байна даа.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл байхгүй байна