Сүндэрээ ”Барак Обама”-гийн хүүхдийг төрүүллээ

“Sweetymotion” хамтлагийн хамгийн хүчирхэг хоолойтой гэгддэг Сүндэрээ саяхан анхны хүүхдээ өлгийдөж авсан сурагтай. Хоёр жилийн өмнөөс хайрын болзоонд зогсож, гэргий болох бэлтгэлээ базаасан Сүндэрээ Л.Нямбаяр хэмээх залууг амьдралынхаа ханиар сонгосон. 

Сүйт залуу Л.Нямбаяр МАН-ын идэвхтэй, ирээдүйтэй залуусын нэг бөгөөд нам нь хүчирхэг байх цагт “Монгол шуудан-“ компанийн дэд захирлаар ажиллаж байсан билээ. Өтгөн хөмсөг, өндөр нуруу, байгаа төрхөөсөө болоод Барак Обама хочоороо хүрээндээ танил болсон тэрээр Америк, Малайзад дээд боловсрол эзэмшсэн, “Хас медиа, группийг үүсгэн байгуулж, хэвлэлийн зах зээлд “Өдрийн шуудан” сонинг үүсгэн байгуулж явсан чадварлаг залуусын нэг.

Ажил карьерын тухайд өөлөх юмгүй энэ залуу харин амьдрал, хайрын тухайд бас ч гэж намтартай нэгэн. Өмнө нь дагавар хүүхэдтэй бүсгүйтэй сууж байгаад салсан бөгөөд дундаасаа нэг охинтой. Эр эм байтугай эрүү толгой салдаг хорвоогийн жамаар эхнэрээсээ салсан ч охиноо өөр дээрээ авч үлдсэн Л.Нямбаяр ийн 2 дахь хүүхдээ тэвэрлээ. 

М.Сонор

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Flower
    Tanai zuragnuud yatsarchaad bgaan garj irkuu ntr
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025