“Боролдой” студиэр овоглон хийж бүтээсэн, хэлсэн ярьснаараа нэгэн дүр төрх имижийг бүрдүүлсэн С.Мягмар гэрийн эзний хувьд тун онцгой, халамжит хань, сайн аав гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.
Өөрийнхөө өдий зэрэгтэй явааг үргэлж алсын “удирдлага” нь болж хөөрөх үед газарт буулгадаг хайрт гэргий Б.Одончимэгийнх нь ач гэж тэрээр сүслэн залбирдаг.
Зүрхэнд үрчлээ суудаггүйн баталгаа болсон нэгэн сайхан үйл явдал Ялалтын баярын өдөр тохиов. Гүйлс цэцэглэх цагаар ноён С.Мягмар гэргийнхээ 60 насны ойг найз нөхөд, ойр дотныхныхоо хүрээнд нижгэр тэмдэглэв.
“Black box” театрт тэдний хүрээлэл болох нийгмийн оюун санааг бүтээгч урлагийн голдуу эрхмүүд цуглан нэгэн оройг өнгөрүүлсэн юм.
“Оогоодоо хайртай шүү” гэж хэд хэд хайраа илчлэн үе үе хоолой нь зангирах С.Мягмар ирсэн зочдын сэтгэлийг ёстой хөвсөлзүүлэхүйц олон олон гэнэтийн сюрприз барьсан шүү.


У.Цахирмаа
Сэтгэгдэл (5)