Дуучин, хөтлөгч, орчуулагч хэмээх олон талсттай Н.Ганхуягийн гэргий бүсгүйчүүдийн ертөнцдөө нэртэй нэгэн. Имиж, дүр төрхөөрөө үргэлж олноос онцгойрч байдаг түүний гоо сайхан харагддагийн нууц нь гуалиг, өв тэгш бие галбирт нь байдаг гэлтэй.
Үсний засалтаа өөрчлөх дургүй унаган хар үс намируулсан балерина хатагтай энэ удаад ийм имиж бүрдүүлсэн байна. Ээжээсээ дутахгүй нуруулаг, нүд хөмсөг болсон охин нь хаа ч явсан ээждээ бараа болдог.
American school-ийн ахлах ангид сурдаг Г.Эрдэнэсувд хэлний мэдлэг, дуу эвлэгхэн дуулдаг, ээжийнхээ гоо зүйн мэдрэмжийг ч өвлөсөн гэдэг нь олон зүйл дээр ажиглагддаг. Ямартай ч авьяаслаг аав ээжийн үргэлжлэл болсон Г.Эрдэнэсувд ирээдүйд урлагийн хүн болох болов уу гэж олон хүн таамаг дэвшүүлж байгаа гэнэ шүү.

Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)