Азийн хатан хаан алзахгүй!

“Азийн хатан хаан” өргөмжлөлт мисс, загвар өмсөгч Г.Оюунгэрэл Солонгос улсын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн “Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллаж, загварын ертөнцөд цахиур хагалж чадсан чадалтай моделиудын нэг.

Загвар өмсөөд зогсохгүй залуусын сонсох дуртай “Big bang” хамтлагийн клипэнд тоглож, хэр чансаагаа харуулсан тэрээр “Тахь ко” компанийн өв залгамжлагч гэдгийг бид мэднэ.

Хоёр жилийн өмнө өөрөө дүү, "Монросцветмет"-ийн Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахтай сууж, хүүтэй болсон Азийн хатан хаан цагтаа дурлал, хайрын романсуудаараа дуулиан тарьж л явсан түүхтэй. "Эко" Нямдаваагаас авахуулаад экс ерөнхий сайд С.Баяртай хүртэл нэр холбогдоод авсан тэрээр ерөнхий сайд асан С.Баярын нууц хаусанд тухлаж, гадаадад болзож хамтдаа цагийг өнгөрөөдөг гэсэн цуу ярианы эзэн болж байсан түүх ч бий.

Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэгчээр чимэг зүүлт дүүрэн загвар өмсөгч маань баян айлд бэр орж, ээж болон томоожсон ч гэлээ бие галбир гэж ванлий, төрсөн ч алзахгүй шүү гэх аятай гунхаж явна.

Г.Бөртэ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025