Ардчилсан намын генесек Ц.Оюундарь өчигдөр фэйсбуук хуудсандаа энэхүү баяртай мэдээгээ уламжилсан байна.
Одоогоос хэдэн сарын өмнө сүйн бөгжний зургаа тавьж “Харилцаагаа албан ёсоор баталгаажуулья гэсэн санал тавилаа” гэсэн байсан. Харин өчигдөр тэд хуримаа хийсэн бололтой.
Авьяаслаг сэтгүүлчээс тулхтай улстөрч болоод байгаа Ц.Оюундарь чамгүй хүчирхэг, лидер олонтой Ардчилсан намын жинхэнэ галын фронтын командлагч буюу ерөнхий нарийн бичгийн албыг чадварлаг гүйцэтгэж буй.
УИХ-ын 2012 оны сонгуульд сэтгүүлчийн мэргэжлээрээ зэвсэглэн намынхаа тугчдын нэг болон оролцсон бүсгүйд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтын чамгүй хувь оногдох ёстой. Тийм ч болохоор түүнийг парламентад “ногоон гэрэл”-ээр сонгогдоно гэж буй. Харин анкетийн нь гэрлэлт гэсэн хэсэгт албан ёсны хариулттай боллоо.
Манай нэртэй сэтгүүлчдийн нэг Цагааны охин Оюундарь аавынхаа мэргэжлийг өвлөн сэтгүүлч болж, бас манай нэртэй зохиолчдын нэг Мэнд-Оёогийн хүүтэй гэрлэсэн нь ч харамсалтайгаар нас барж, Ц.Оюундарь хоёр хүүгээ ганцаараа өсгөж байгаа. Саяхныг хүртэл МАН, АН-ын хоёр генесек хоёулаа ганц бие юм чинь хооронд нь гэрлүүлчихвэл яасан юм бэ гэсэн шог яриа ч гараад байсан.
Улстөрийн их ажлын зэрэгцээ хаа ч өөлөх аргагүй хувцаслаж, гялалзаж явдаг хатагтай ийнхүү албан ёсоор гэрлэлтээ бүртгүүллээ.
Сэтгэгдэл (18)