Баавай гуай “оймсоо ч олдоггүй” гэнэ үү?

Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ардын багш Д.Бандийг шавь нар нь “Баавай” хэмээн эрхэмлэн дууддаг.

Д.Банди багш боксын спортын дөрвөн үеийнхний хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн болохоор ийн хүндлэлгүй ч яахав.

Монголийн ширэн бээлийтнүүдийг ялалтын тавцан өөд хөтлөн явсан гавьяаг нь бид хэзээ ч мартахгүй. Дэлхийд эхний наймд найдвартай Монголын боксчид жагсдаг нь Баавай багшийн олон жил ажилдаа сэтгэлгээ шингээсний үр дүн.

Монголын спортын хүрээнийхэн гэргий Д.Долгоржавыг андахгүй. Д.Долгоржав гуай 30 гаруй жил спортынхны жаргал зовлонг нь хуваалцаж яваа. Тэрээр өвгөнийгөө гэртээ ирхэд нь юунд ч санаа зовоохгүй байлгах гэж хичээдэг. “Манай өвгөн оймсоо ч хаана байдгийг мэддэггүй хүн” гэж ярьж байсан. Баавай гуайг хүүхэд шиг бөөцийлөн халамжилдаг хүн нь түүний гэргий. Д.Долгоржав гуай их л хээгүй нэгэн бололтой.

Толгой дээрх шил нь унах гэж байхад ер анзаарсан шинжгүй зогсож байх чинь.

 

Г.БӨРТЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025