Охидын шинэ хамтлагын шанг анхлан тавьсан “Anemone” хамтлаг анх таван гишүүнтэй байгуулагдаж байсан.
Гэвч гишүүд нь нэг нэгээр ээлж\лэн гарсаар байж өдгөө гурван гишүүнтэй болж үлдсэн билээ.
Анх хамтлагийн бие бүрэлдэхүүнийг танилцуулж байхдаа “Бид үхэн үхтэлээ энэ бүрэлдэхүүнээрээ байна” хэмээн амлаж байсан тус хамтлаг тарж бутарсаар сүүлдээ ганцаараа үлдэх вий дээ гэж халаглах фэнүүд нь олон.
Харин хамтлаг тарж бутараад гурван гишүүнтэй үлдсэн “Anemone” уран бүтээлээсээ завсарлага авсан уу, таг чиг чимээ аниргүй болоод удаж байна.
Гэтэл тэднийг дахин тайзнаа тавуулаа дэгдээд гараад ирэхэд хальт харсан фенүүд нь баярлаж хөөрснийг нь яана. Харин лавлаж харахад нөгөө элдэвтэй хошин шогийнон нь тэднийг ийн элэглэж андуурмаар адилхан болсныг та бүхэн харж байна.






Үнэхээр адилхан болж чадсан байна шүү.
М.СОНОР
Сэтгэгдэл байхгүй байна