Нэг хэсэг нүдэндээ давхраа оёулах моодонд орж байсан бол сүүлийн үед хамар, хөхөө янзлуулах охид бүсгүйчүүдийн тоо газар аваад байгаа гэсэн.
Тэдний нэг бидний сайн танил “Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг бүр төрөл арилжиж, жилээс жилд улам л өнгө зүс нэмж сайхан хүүхэн болжээ. Уран цэцэн үгтэй, эелдэг зантай энэ бүсгүй Монголын хошин урлагт өнгө нэмж, нэлээд олон жил хүчин зүтгэж байгаа бөгөөд хэд хэдэн дэлгэцийн бүтээлд ч дүрээ мөнхлөөд авсан.
Хэсэгтээ тайзнаа үзэгдэж харагдахгүй удахаар нь үзэгчид түүнийг хамтлагаасаа гарсан гэж шуугиж байсан ч тэрээр Солонгос руу явж төрөл арилжаад ирсэн нь энэ.

Жин хасаж хөхөө томруулсан болохоор ингэж их өөр харагдаад байна уу аль эсвэл өөр засварууд ч байна уу? Ямартай ч жүжигчин бүсгүй гоо үзэмжиндээ дээд зэргээр анхаарсан болохоор л тун удахгүй найз залуутай болж хуримын зар дуулгаж мэдэх юм.


М.СОНОР
Сэтгэгдэл (81)