П.Бадарч найрагчтай уулзах мөч

АУЗ П.Бадарчтай уулзаж, ухаарал хайрласан шүлгүүдийг нь сонсож, шүлэг тэрлэдэг бол түүнийгээ сонсгох чин хүсэлтэй хүмүүс олон байдаг. Тэгвэл нэгэн сайхан боломж гарсныг дуулгахад таатай байна.

“Book Cafe Mongolia” төслийн хүрээнд “Номонд Шимтэгчдийн Холбоо” ТББ, “Jack’s coffee shop”-той хамтран зохион байгуулж буй “НОМЫН ЖОР” уулзалтыг энэ ням гаригт буюу тавдугаар сарын 11-ний 13.00 цагт Jack’s Coffee shop-д хийх гэж байна. Саппорогийн автобусны буудлын замын урд “Гурвалжин-2” төвийн гуравдугаар давхарт тус кофе шоп байрладаг аж.

Энэхүү кофе шопыг фэйсбүүк хэрэглэгчид андахгүй мэдэх болсон. Хүний эрхийн төлөө тэмцэгч Ч.Ганжавхлан залуусдаа зориулан номын сан, тухлах таатай орчин бүхий кофе шоп нээсэн нь Jack’s Coffee shop юм. “Боорцог ба сарнай” номоо гаргаад буй бүтээлч залуугийн хийсэн ажил бүхэн залууст тун хүртээмжтэй байдаг.

 Та бүхэнд найрагч ахайтай хамт амралтын өдрөө бүтээлчээр өнгөрүүлэх боломжийг “Номын жор” уулзалт олгож байгаа юм байна.

Д.СЭРГЭЛЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025