Өнөө цагийн хамгийн шилдэг теннисчин Рожер Федерер хоёр дахь ихэр хүүхдээ өлгийдөн авлаа. Өнгөрөгч мягмар гаригт буюу тавдугаар сарын зургааны өдөр ихрүүд мэндэлсэн байна.
“Мирка бид хоёр Лио болон Ленни нарыг та бүхэнд танилцуулж байгаадаа туйлын их баяртай байна” хэмээн тэрээр өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Энэ нь хосуудын хоёр дахь ихрүүд, өмнөх ихэр охидууд Майла болон Шарлене нар нь одоо дөрвөн настай гэнэ.
Рожер арван хоёр сард ихэр хөвгүүдээ угтаж авахын тулд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх болжээ. Тэрээр Мадридын нээлттэй тэмцээнээс саналаараа нэрээ татаж авсан бөгөөд энэ тухайгаа “Ирэх хэдэн долоо хоног гэр бүлийн минь хувьд гайхалтай өдрүүд байх болно. Тиймээс би гэр бүлтэйгээ байхын тулд Мадридын тэмцээнийг орхиж байна. Ийм шийд гаргах болсондоо фэнүүдээсээ уучлал гуйж байгаа ч дараа жил Мадридад эргэн ирэх болно” хэмээн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
Б.ЛХАГВА
Сэтгэгдэл байхгүй байна