Дахиад л тав хоног

Энэ удаад Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх асуудлаар МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Сайдыг огцруулах эсэх асуудлыг бүтэн өдөржингөө хаалттай хэлэлцсэний эцэст ийн МАН-ынхан ”Мэдээлэл, хангалтгүй тодруулах шаардлагатай” гэж үзсэн юм байх.

Уг нь хаалттай хуралдаанд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Ариунсан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт гээд  л хамаг л “чухал”  дуудаж асууж шалгасан.

Бас юу нь тодорхойгүй байсныг бүү мэд.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн телевизээр өгсөн алдарт ярилцлагаас хойш АН-ын гишүүд “Залуу хүн алдаа гаргасан байж болно, бас засч болно” гэсэн түүний үгийг тоть шиг давтах болж.

Х.Тэмүүжинг огцруулах санал өгч байсан Ж.Батзандан, Ш.Түвдэндорж, М.Зоригт нар ч гэсэн байр сууринаасаа “эргэлзэж” эхэлсэн гэнэ шүү. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Тэмка ухрахгуй шуу
    Чи Сайн уйлсийн толоо яваа шуу.Зутгээд байгаарай. Чамтай хамт Шинэчлэлийг булшлахыг, дор хаяж тэтгэвэрт гартлаа зогсоохыг авилгачид хусч байна.
    2014 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин
    amjilt shudarga hyniig ogtsruulj yah n be
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • Shinee
    temuujin saidad amjilt.
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин
    Тэмүүжинг огцруулахгүй нь тодорхой шт угаасаа
    2014 оны 05 сарын 09 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025