Загвар өмсөгч Д.Солонго мөн үү?

“Эра” төвийн ганц сарнай гэгдэх загвар өмсөгч Д.Солонго Дамбын Хишгээгийн хүүд зодуулсан хэрэг шуугиан тарьж байгаад намжсан. Эрагийн Эрдэнэтуяагийн гарын ганц хайртай шавьдаа тун ч ам сайтай, реклам зар сурталчилгаанд нэлээдгүй тоглуулаад амжсан.

Д.Солонго загварын тайзнаа олон жил алхсан хэдий ч тийм олны хараанд өртөөд байхаар загвар өмсөгч биш. Харин баян айлын бандгар хүүд “тоосоо гөвүүлсэн”-ээс хойш улам алдар нэр нь цуурайтаж хэсэгтээ сураг алдараад байгаа билээ.

Одоогоос гурван жилийн өмнө Д.Солонго одоогийнхоосоо тэс өөр байсан байна шүү. Загварын төвд багшилдаг гэж хэлмээргүй нэлээд жин ихтэй “бондгор” бор охин байсныг энэ зураг нь гэрчилж байна. Гуравхан жилийн дотор төрөл арилжиж чинээлэг айлын хөвгүүдтэй ойр дотно байдаг Д.Солонго эмнэлэгт хэсэг эмчлүүлж байгаад саяханаас ажилдаа орсон сурагтай.

М.СОНОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025