“Ice Top” Кобигийн хатантан

Монголын хип хоп хамтлагийн анхдагчдын нэг бол яах аргагүй “Ice Top”. Залуучууд одоо хүртэл тэдний дууг нь сонсдог гэдгээ харуулж сүүлийн тоглолтон дээр нь хувцас юугаа тайчин галзуу улаан фэн нь болохоо төрсөн биеэрээ нотолсон гэж байгаа.

Хамтлагийн гишүүд нэлээд “хүнд гар”-ууд гэгддэг. Мэдээж хэрэг хип хоп хамтлагийнхан зузаан шил зүүж, дипломат цүнх сугавчлахгүй нь тодорхой ч зарим үед дарвисан харчууд бужигнуулдаг нь зөвхөн тэдний биш эрчүүдийн амьдралд байдаг л зүйл.

Хамтлагийнхан сүүлийн үед нам гүмхэн амьдарч байгаа. Боогий буюу Кобийг UB palace-д болсон нэгэн гала тоглолтон дээр эхнэртэйгээ хамт явж байхад нь амжиж дурандлаа. Тун ч намбалаг төлөвхөн бүсгүйг гэргийгээ болгосон Коби өөрөө ч гэсэн гэргийнхээ хажууд “добри” биеэ авч явах юм билээ. “Хүзүү хаашаа толгой тийшээ” гэж энэ дээ. Эхнэрийн хатан ухаан байхад эр хүн алзахгүй.

Г.БӨРТЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025