Бишрэлт гэхээр бид ихэвчлэн хатагтай Б.Ундармааг төсөөлдөг. Харин энэ бүсгүй бол түүний дүү Б.Болормаа юм. Эмч мэргэжилтэй, гадаад соёлд нэвтэрхий тэрээр “Монгол Эм Импекс” улсын үйлдвэрийг хувьчилж аван удирдаж буй.
Монголын анхны арилжааны банк “Капитал”-ийг Ховд аймгийн Булган сумын уугуул гавьяат эдийн засагч Р.Батбаяр хэмээх эрхэм үүсгэн байгуулж байсан түүхтэй. Тус банкнаас гадна “Бишрэлт холдинг” хэмээх компани байгуулж зочид буудал, гадаад худалдаа, үйлчилгээний салбараар бизнесийн хүрээгээ тэлсэн эрхмийн охид аргагүй л авьяаслаг бизнес хатагтай нар болох нь юм юман дээр харагддаг.
Эгчийгээ бодвол олны нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй, танил биш фигур Б.Болормаа ингэж нэг ил гардаг юм байж. Хараад байсан чинь эгчтэйгээ тун төстэй юм байна шүү. Ганган дэгжинтэй ч ярих юм алга. Удахгүй зураг авахуулж сурна аа, Болормаа!
Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (18)