“Ноёд” группын захирал Ц. Буяндорж, дуучин Т. Ариунаа хоёр сүр дуулиантай нэг гэрт орсон. Дуучин бүсгүй гэр бүлийн амьдралаа эхлүүлэх үед Ц.Буяндоржийг дагаад том хүү Б.Алдар нь “бонус”-нд ирсэн гэдэг.
Б.Алдар цахим хуудсыг нэлээд идэвхтэй хөтөлдөг нэгэн. Тэрээр өөрийн цахим хуудсанд “Ирээдүйд хэзээ ч хүүхдэдээ хойд эх гэж юу байдгийг харуулахгүй ээ. Энэ бүгд надаар дуусаасай” гэж бичсэн байдаг.
Бас хорин мянгатын дэвсгэртээр Алдар гэж нэрээ бичүүлсэн, боодол боодол мөнгө, ганган машиных нь зурагнууд гэдэг түүнд цахим ертөнцөд шуугиулахгүй пост гэж үгүй.
Тэрээр үеийнхэн дундаасаа нэлээд ялгаран донжтой хувцас тохируулаад өмсчихдөг нэгэн. Бие хаа, царай зүсээрээ охидын харцыг булааж, хайрыг татдаг хархүү энэ удаад ч дэгжин харагдаж байна шүү.
Одоо болтол single яваа хархүү хувийн амьдралдаа ёстой долоо хэмжиж нэг огтолсон чамбай сонголт хийх биз ээ. Тэр зөвхөн хэв маяг хөөцөлддөг ч биш үеийнхнээ бодоход эрт бие дааж, ажил хийж тусдаа гарсан дүүдээ тун халамжтай сайн ах, хүмүүжилтэй нэгэн болох нь харагддаг.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (23)