“Universe best songs” наадмыг залуус их сонирхон үздэг. Шилдгүүдээ монгол дуугаар Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын танхимд өрсөлдүүлсэн тэмцээн тун амжилттай болж өнгөрсөн. Тус нэвтрүүлэг хөтлөгч Анууш, Одко хоёрын оронд шинэ залуу дөрвөн хөтлөгчтэй болж өөрчлөгдсөн.
Харин уг тэмцээнийг Анууш, Одко хоёр хөтөлж удтал хүлээж, тэднийг санасан үзэгчдээ баярлуулав. Хөтлөгчид маань ивээн тэтгэгч байгууллагууд гээд л байгууллагынхаа нэрсийг эхнээс нь авахуулаад дуустал нь зарлаж утгаар нь рекламддаг. Яг л тэр хэвээрээ рекламдаж өгч байсан шүү.

Тэр хоёрын хошигнол үзэгчдэд ихэд таалагддаг ч заримдаа арай л хэтрүүлээд байдаг шүү. Шоу үргэлжилж байх хооронд хөтлөгчид маань нэг нэгнээ хайж хөөцөлдөн гүйж харагдсан шүү. Манай хоёр ер нь хүүхдээрээ л юмаа даа гэж үзэгчид өхөөрдөж байна лээ шүү. Нээрээ тийм ч юмуу.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (3)