“Э.Батшугар. Түүний нэрийг лам өгчээ. Сануулахад 1987 он бол шашин чөлөөтэй болоогүй хатуу цаг” гэж ирээд л эксийн хүүг шоглоод байгаа нь мэдэгдэхгүй, шоодоод байгаа нь мэдэгдэхгүй бичлэг нэг хэсэг гарч байв. Яахав, лам чөлөөтэй болоогүй ч гэсэн манайхны уламжлал бол номтой хүнээс хүүхдэдээ өгөх нэрийг асууж лавлах нь байдаг л зүйл.
Ийм нэгэн нэрний түүхтэй хүү 14-р сургуульд 8 төгсөж, АНУ-д high school-д суралцан, Массачусетс мужийн Бентли их сургуульд сураад л байсан байгаа юм. Бид ч ерөнхийлөгчөө л харахаас ар амьдралыг нь тухайн үед сонжих ч биш байлаа шүү. Энэ хүүг өндөр төвшинд бэлтгэгдсэнийг сүүлд мэдэж байгаа юм чинь. Эрхээ биш ерөнхийлөгчийн хүү гэсэндээ түүний карьер ч эгэл ардын хүүг бодоход дээрээс эхэлсэн.
Хайрт гэргий Т.Даариймаатайгаа амьдралаа холбож, үрийн зулай үнэрлэсэн Э.Батшугар байгаа нь л ийм төлөв төрхтэй. Бага зэрэг массаа нэмбэл угаас нүдний шилтэй хүн том даргын буурь суух байлгүй. Гэргийтэй болохдоо ч чухам зурсан юм шиг царай, зорсон юм шиг биенд дурласангүй. Мөн л байгаагаараа байж чаддаг төлөв бүсгүйг сонгосон байна шүү. Т.Даариймаа тун даруу бүсгүй болох нь ажиглагдаж байдаг. Байгаагаараа л байдаг хосуудын байгаагаараа л байгаа зураг энэ дээ.
Д.СЭРГЭЛЭН
Сэтгэгдэл (4)