“Universe best songs” наадмын шилдэгүүд өрсөлдөж байхад шилдэг оролцогчдийн нэг Гантөмөр нь өөрийн зохиосон дуугаа дуулсан нь үзэгч, шүүгчдэд ихэд таалагдсан. Энэ үеэр Б.Амархүү МУГЖ Т.Ариунаатай хамтран уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ зарлаж амжсан. “Гантөмөрөө чи Т.Ариунаа эгч бид хоёрт дуу зохиож өгөөрэй. Таалагдвал бид хоёр шууд авч дуулах болно” гэж хэлэхийг олон хүн хоёр “навч”-аараа сонслоо.
Б.Амархүү урд нь залуу дуучин реппер А.Дөлгөөнтэй хамтарч уран бүтээл хийхээр төлөвлөж, олон түмний өмнө тэрийгээ зарласан ч одоо болтол таг чиг. Залуу уран бүтээлчдийг дэмжих сайхан санаачлага гарган, олны нүдэн дээр мишээсэн царайгаар сайхан амлалт өгдөг ч тэр нь нэг л явж өгөхгүй юм.
Б.Амархүү уриалчихаад сэтгэл гаргахгүй байна уу, эсвэл үнэхээр ажилдаа дарагдаад мартчихдаг юмуу бүү мэд. Ямартай ч энэ удаад дахиад амлалаа. Б.Амархүү амласандаа заавал хүрээрэй.

Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (1)