С.Баярын охин Дарьяа ганцаардав уу?

Ерөнхий сайд асан С.Баяр тайзнаас буугаад багагүй хугацаа өнгөрчээ. Тэр л өөрөө эс хүсээд ичээндээ орсон болохоос улс төрийн ертөнцийн тайз үргэлж түүнд нээлттэй. Шинэ хүнээ өлгийдөж аваад удаагүй байгаа экс сайдын бас нэг гүнж энд явж байх чинь.

Түүний хоёр дахь эхнэр Х.Хулангийн охин Дарьяа ээжтэйгээ Дуурийн театрын хүндтэй зочдын нэг. Ээж нь албандаа дарагдсан уу, охин том болоод ганцаараа явахыг илүүд үзсэн үү сүүлийн үед ганцаараа тоглолт үзэж яваа харагдах болж. Ямартай ч том болсон гэдгээ харуулах мэт ганцаараа яваадаа огтхон ч эмзэглэхгүй биеэ чөлөөтэй авч яваа харагдаж байсан.

“Бид хоёр намын даалгавараар бус сэтгэлээрээ гэр бүл болцгоосон” гэж ярьж эхэлсэн тэдний хамтын амьдрал хоёрхон жил үргэлжилсэн. Гэсэн ч амьдарсны томоос том баталгаа болсон охиндоо хайр халамжаа аль аль нь харамладаггүй биз ээ.

У.ЦАХИРМАА 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025